card

 

Ойн магадлан итгэмжлэлийн олон улсын стандарт (Forest Certification internationa standart)

 

ОЙН ТОГТВОРТОЙ УДИРДЛАГЫН /МЕНЕЖМЕНТИЙН/ СТАНДАРТАД ТАВИХ ТУСГАЙ ШААРДЛАГУУД

1

Шалгуур 1. Ойн нөөцийг хамгаалах, хадгалах, түүний дэлхийн нүүрстөрөгчийн эргэлтэнд оруулах хувь нэмэр

1.1.Ойн удирдлагын төлөвлөхдөө ус, хөрсний нөөцийг оролцуулан ойн эдийн  засгийн, экологийн, соёл, нийгмийн бүх үнэ цэнийг нэмэгдүүлэх, ой, ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээг өсгөх, улмаар тухайн түвшинд хадгалах зорилтыг зайлшгүй тавина. Уг зорилт нь байгалийн нөөцийг хадгалах, газар ашиглалтын төлөвлөлтөнд туслах арга хэмжээ, арга замыг бүрэн ашигласнаар хэрэгжинэ.

 

 

1.2.Ойн удирдлага/менежмент/ нь ойн тооллого, ой зохион байгуулалт, төлөвлөлт, үнэлгээ, хяналт шинжилгээ, түүнчлэн ойн аж ахуйн үйл ажиллагааны нийгэм, экологи, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний үнэлгээ зэргийг багтаана. Энэ нь сөрөг нөлөөлөлгүй болгох, эсвэл сөрөг нөлөөг хамгийн бага байлгах зорилтын хүрээнд байнга сайжруулах үндэсийг тодорхойлно..

 

 

1.3. Энэхүү стандартад тусгагдсан заалт, үндэсний болон орон нутгийн нөхцөл, хэм хэмжээг харгалзан ойн нөөцийн тооллого, ой зохион байгуулалт, түүний зураглал  хийгдэх ёстой.

 

 

1.4.Ойн талбайн хэсгийг ашиглах хэлбэр, хэм хэмжээнд зохицуулан ойн удирдлагын төлөвлөлт, түүнтэй адилтгах баримт бичгийг үе шаттай шинэчилж, боловсруулж байна. Энэхүү төлөвлөлт нь ойн нөөцийн хэмжээг бүрэн хамарсан, газар ашиглалтын төлөвлөгөө, хууль тогтоомжинд тулгуурласан байх ёстой.

 

 

1.5.Ойн удирдлагын төлөвлөлт, түүнтэй адилтгах баримт бичиг нь хамгийн наад зах нь ойн нэгжийн удирдлагын өнөөгийн байдал, урт хугацааны зорилт, тооцоот дундаж мод бэлтгэлийн талбай, түүний үндэслэл, хаана хэрэглэх, ойн дагалт бүтээгдэхүүн бэлтгэх боломжит хэмжээ зэргийг өөртөө бүрэн тусгасан байна.

 

 

1.6.Ойн удирдлагын төлөвлөлтийн товч танилцуулга, түүнтэй адилтгах баримт бичиг нь   ойн удирдлагын хэм хэмжээ, ажлын гүйцэтгэлийн хэмжээнд зөвшөөрөгдсөн ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөлтийн тухай мэдээлэл багтах бөгөөд энэ нээлттэй байна. Товч танилцуулгад  бизнесийн болон хувийн нууцтай холбоотой мэдээллийг, мэдрэмтгий байгалийн нөөц болон соёлын эд зүйлийг хамгаалах зорилготой болон үндэсний хууль тогтоомжинд нууц гэж тооцогдсон бусад мэдээллийг оруулахгүй. Нийгэм, соёлын үнэ цэнэ нэмэгдэх эсэхэд анхаарах хэрэгтэй.

 

 

1.7.Ойн нөөцийн хяналт шинжилгээ, ойн менежментийн үнэлгээг үе шаттай явуулж, тэдгээрийн үр дүнг төлөвлөлийн үйл явцад ашиглаж байвал зохино.

 

 

1.8.Ойн тогтвортой менежментийн хариуцлага тодорхой байх бөгөөд тодорхой хүмүүсийн нэр дээр заагдсан байна.

 

 

 

1.9.Ойн аж ахуйн үйл ажиллагаа нь ойн жилийн өсөлт, бэлтгэж байгаа модны хэмжээний балансыг тооцох үндсэн дээр хэтийн болон дунд хугацаанд ойн нөөцийн хэмжээ, чанарыг хадгалах, түүнчлэн ойн усны болон хөрсний нөөц, ойн учруулах шууд болон хөндлөнгийн хохирлыг хамгийн бага байлгах технологийг ашиглахад чиглэгдэнэ.

 

 

1.10.Явуулж байгаа ойн аж ахуйн арга хэмжээ нь модны нөөцийг ашиглах, хамгаалах зорилттой нийцсэн байхын зэрэгцээ энэ нь байгальд халгүй, хэмнэлттэй, нийгмийн хүсэн хүлээсэн арга хэмжээ байна.

 

 

1.11.Байгалийн ойг таримал ойд шилжүүлэхийг оролцуулан ойн талбайг бусад эдэлбэрт шилжүүлэх ажил дараахи тодорхой үндэслэлтэй нөхцөлд хийгдэнэ:

а/ойн менежментийн болон газар ашиглалттай холбогдсон үндэсний болон бүс нутгийн бодлого, хууль тогтоомж зөрчөөгүй байхын зэрэгцээ материалын болон шууд ашиг сонирхолтой иргэд, байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр засгийн газар болон бусад улсын байгууллагаас явуулж байгаа үндэсний болон бүс нутгийн төлөвлөлтийн үр дүнд хийгдэнэ.

б/ойн эдэлбэрийн тодорхой хэсгийг хамгаалсан байх.

в/ устах аюул нүүрлэсэн ойн экосистем /мэдрэмтгий, ховордсон, устаж байгаа/, нийгэм, соёлын хувьд ач холбогдолтой газар, бусад хамгаалалттай нутаг болон устах аюул нүүрлэсэн гол дэлхэц нутаг зэрэгт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх

г/нийгэм, эдийн засгийн үнэт зүйлийг урт хугацаагаар хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулах

 

 

1.12.Хөдөө аж ахуйн хаягдсан эдэлбэр болон ойгүй газрыг ойн талбайд шилжүүлэхдээ түүний эдийн засгийн, экологийн нийгэм, соёлын үнэ цэнэ нэмэгдэх эсэхэд анхаарах хэрэгтэй.

2

Шалгуур 2.Ойн экосистемийн амьдрах чадвар, эрүүл байдлыг хангах

2.1.Ойн менежментийн төлөвлөлт нь ойн экосистемийн амьдрах чадвар, эрүүл байдлыг бэхжүүлэх, хадгалах, ойн аж ахуйн аргаар эвдэрсэн ойн экосистемийг сэргээх зорилгыг тавьдаг.

 

 

2.2. Ойн амьдрах чадвар, эрүүл байдал, ялануяа ойн хөнөөлт шавж, өвчин, малын хэт бэлчээрлэлт, хэт их модны нөөц, ойн түймэр зэрэг ойн экосистемийн амьдрах чадвар,эрүүл байдалд нөлөөлж болох амьд болон амьд бус хэсгүүдийн үзүүлэх нөлөөлөл, ойн аж ахуйн арга хэмжээний болон агаарын бохирдол, цаг уурын нөлөөгөөр гарах түймэр,гэмтэл зэрэгт  хяналт үнэлгээг тогтмол явуулж байх хэрэгтэй.

 

 

2.3.Байгалийн ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин, бусад нөлөөллийн хүчин зүйлийн хохирлын тооцоонд үндэслэн ойн экосистемийн амьдрах чадвар, эрүүл байдлыг хадгалах, хяналт үнэлгээ явуулж байх хэрэгтэй.

 

 

2.4.Ойн менежментийн төлөвлөлт, түүнтэй адилтгах баримт бичигт ойн экосистемийн гэмтэл, эвдрэлийн аль болохоор бага байх арга замыг заасан байх ёстой. Ойн менежментийн төлөвлөлтийн үед энэ төрлийн үйл ажиллагааг дэмжихэд зориулагдсан бодлогын арга хэрэгслийг ашиглана.

 

 

2.5.Ойн аж ахуйн арга хэмжээ нь ойн амьдрах чадвар, эрүүл байдлыг бэхжүүлэх, хадгалах зорилготой, тэр нь үр ашигтай, биологийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг ашигласан,  байгалийн бүтэц, үйл явцыг хамгийн үр дүнтэй ашиглахад чиглэгдсэн байх хэрэгтэй. Ойн тогтвортой байдлыг хангах зорилгоор ойн генийн, олон янзын бүтцийн, зүйлийг дэмжих ололт амжилт, байгалийн өөрөө зохицуулах арга замыг бэхжүүлэх, ойн амьдрах чадвар, экологийн таатай биш хүчин зүйлд тэсвэртэй байхад чиглэсэн үйл ажиллагааг зайлшгүй урамшуулах хэрэгтэй.

 

 

2.7.Тухайн орон нутгийн нөхцөлд тохирсон ойг нөхөн сэргээлт, орон нутгийн ойжуулалт зэрэг ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлж, мод, хөрсөнд хамгийн багаар нөлөөлөх мод бэлтгэх, тээвэрлэх, ойд арчилгаа явуулах технологийг  зайлшгүй хэрэглэнэ. Ойн талбайд ойг нөхөн сэргээх, бүх төрлийн ойн хаягдлыг цэвэрлэх ажлын явцад  тос шатахуун гоожих явдал гаргаж болохгүй. Мөн түүнчлэн неорганик /амьд бус/хаягдал болон хог ойд үлдээхгүй байна. Неорганик /амьд бус/хаягдал болон хогийг цуглуулж, тусгай зориулалтын газар хадгалж, экологийн хувьд аюулгүй байдлаар зөөвөрлөнө.

 

 

2.8.Ойн аж ахуйн арга хэмжээнд тохирсон болон тэмцлийн бусад биологийн аргыг ихэвчлэн хэрэглэж, пестицидуудыг аль болохоор багаар ашиглана.

 

 

2.9.Бүх тохиолдолд ВОЗ-ийн 1А, 1В хэлбэрийн болон бусад өндөр хордуулах чанартай пестицидуудыг бусад үр ашигтай бодис байхгүйгээс бусад үед хэрэглэхийг хориглоно. Энэ талаар ойн удирдлагын стандартад тусгах шаардлагатай.

 

 

2.10.Хэрэглэх зорилго агуулаагүй ч хлорт нүүрсхүчлийн үүсмэл  мэтийн хоол хүнсэнд хадгалагддаг, биологийн идэвхитэй, мөн түүнчлэн олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон пестицидуудыг хэрэглэхийг хориглоно. /Олон улсын гэрээгээр хэрэглэхийг хориглосон пестицидуудыг Стокгольмийн 2001 оны конвенцид тодорхойлсон байна/

 

 

2.11. Пестицидуудыг хэрэглэхдээ үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх бөгөөд сургалт явуулж, тохирсон тоног төхөөрмжийг ашиглана.

 

 

2.12.Төрөл бүрийн бордоо ашиглахдаа түүний явцад хяналт тавихын зэрэгцээ хүрээлэн буй орчны нөхцлийг харгалзах хэрэгтэй

3

Шалгуур 3.Ойн модлог болон модлог бус бүтээмжийг дэижих, түлхэц өгөх

3.1.Ойн менежментийг төлөвлөхдөө ойн нөөцийг хорогдуулахгүйгээр ойн модлог болон модлог бус бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, ойн чадварыг хадгалах зорилт тавина.

 

 

3.2. Ойн удирдлагыг төлөвлөхдөө ойгоос хүртэх хувь, ойн бүх бүтээгдэхүүнд хамаарах эдийн засгийн үйл ажиллагаа болон шинэ зах зээлд гарах боломж, зах зээлийн байгаа дурын судалгааг тооцсон эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэнд хүрэх зорилт тавина. 

 

 

3.3.Ойн удирдлагын төлөвлөлт болон түүнтэй адилтгах баримт бичигт ойн газрын хүчин зүйлийг ашиглах олон янзын боломжийг тооцох хэрэгтэй. Ойн удирдлагын төлөвлөлтийн үед ойн ач тус, ойн ашгийн бус, ашгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон бодлогын арга хэрэгслийг ашиглавал зохино.

 

 

3.4.Ойн аж ахуйн арга хэмжээ нь ойн нөөцийг дэмжих, сайжруулахын зэрэгцээ урт хугацааны  хэтийн төлөвийн ач тус, бүтээгдэхүүний өсөлтийг урамшуулахад чиглэгдэнэ.

 

 

3.5.Ойн нөхөн сэргээлт, арчилгааны огтлолт, мод бэлтгэлийг тухайн хэсэг талбайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахгүй аргаар, шаардлагатай цаг хугацаанд нь явуулах хэрэгтэй. Тухайлбал ойн хөрс болон ойг мөн түүнчлэн бусад үлдсэн модыг гэмтээхээс сэргийлсэн аргаар явуулна.

 

 

3.6.Ойн бус бүтээгдэхүүний болон мод бэлтгэлийн хэмжээ нь урт хугацааны туршид ашиглах боломжтой түвшингээс давахгүй байхын зэрэгцээ бэлтгэсэн ойн бүтээгдэхүүнийг  тэжээлийн бодис гарган авах хэмжээг тооцсон аргаар дээд зэргээр ашиглах хэрэгтэй

 

 

3.7.Ан, загасыг оролцуулан ойн модлог бус бүтээгдэхүүний ашиглалт нь ойн менежментэд багтаж байгаа ойн аж ахуйн байгууллагын болон ойг эзэмшигчийн хариуцлагын хүрээнд байх бөгөөд тэр нь зохицуулалт, хяналт шалгалтанд хамрагдана.

 

 

3.8.Хүрээлэн буй орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх үеийн үйлчилгээ болон бүтээгдэхүүний хангалт хүргэлтийг үр ашигтай байлгах зорилгоор зам, цагаалгын салаа зам, гүүр зэрэг шаардлагатай дэд бүтцийг байгуулах, дэмжих арга хэмжээг заавал төлөвлөсөн байна.

4

Шалгуур 4.Ойн экосистемийн биологийн олон хэлбэрийг нэмэгдүүлэх, хадгалах, дэмжих

4.1.Ойн менежментийн төлөвлөлтийн үед, генийн, төрлийн  олон хэлбэр, экосистемийн олон хэлбэрийг хадгалах нэмэгдүүлэх, дэмжих зорилго тавигдана.

 

 

 

4.2.Ойн менежментийн төлөвлөлт, ойн нөөцийн тооллого, зохион байгуулалт, зураглалын үед ойн ач холбогдол бүхий дараахи экологийн чухал газар нутгийг хамгаалах арга хэмжээг тодорхой тусгах хэрэгтэй:

а/Намгархаг газар болон эргийн бүс зэрэг мэдрэмтгий, ховор, хамгаалагдсан ой

б/лавлагаанд нэр заагдсан устах аюулд байгаа зүйл тархсан гзар нутаг, унаган зүйл ургасан ойн хэсэг талбай

в/газрын хэвлий дэх устаж байгаа, хамгаалагдсан генийн нөөц, тооцоогоор

г/ /даяршлийн/олон улсын, үндэсний, бүс нутгийн ач хобогдол бүхий зүйлүүд байгалийн нөхцөлд ургаж байгаа газар нутаг

Тайлбар:Энэ нь нэр заагдсан биологийн олон хэлбэрт хор учруулахгүй бол ойн аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох үндэслэл болохгүй.

 

 

4.3.Хамгаалагдсан болон устаж байгаа амьтан, ургамлыг ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.Харин тэдгээрийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй.

 

 

4.4.Ойн  менежмент нь байгалийн сэргэн ургалтын замаар ойн нөхөн сэргээлтийг хангаж, энэ нь үр дүнд хүрэхгүй бол ойн нөөцийн хэмжээ, чанарыг хангах зорилгоор хангалттай хэмжээнд ойг тарьж ургуулах хэрэгтэй.

 

 

4.5.Ойг нөхөн сэргээх, ойжуулахдаа тухайн ойн нөхцөлд сайн нутагшсан, унаган болон орон нутгийн үүрдэрийг илүү ашиглана. Эсрэг нөлөөлөлгүй эсвэл хамгийн бага болох тогтоогдсон, экосистемийн нөлөөллийн үнэлгээ хийгдсэн тохиолдолд нөхцөлд унаган зүйл болон нутгийн ойжуулалтыг хийх нь генийн нэгдлийг хангаж, олон хэлбэрийн болон нутагшуулсан зүйлүүдийг ашиглах боломжтой.

 

 

4.6.Экологийн харилцан холбоог сэргээх, сайжруулахад чиглэгдсэн ойг нөхөн сэргээх, ойжуулах үйл ажиллагааг илүү явуулах хэрэгтэй.

 

 

4.7.Генийн хувьд өөрчилж хувиргасан модыг ашиглаж болохгүй

 

 

4.8. Ойн аж ахуйн практик үйл ажиллагаа нь ойн хэвтээ болон босоо бүтэц /жишээ нь олон насны ой/, ойн олон хэлбэрийг /жишээ нь холимог ой/ дэмжихэд чиглэгдсэн байна.

 Энэ  практик үйл ажиллагаа нь газрын олон янз байдлыг сэргээх, дэмжих зорилготой тохиолдолд ашиглахад илүү ач холбогдолтой.

 

 

4.9. Эдийн засгийн чухал ач холбогдолтой нөхцөлд тухайн талбай дээр ойг удирдах уламжлалт тогтолцоог дэмжсэний үр дүнд нам титэмтэй аж ахуй мэтийн экосистем бий болгохыг дэмжих хэрэгтэй.

 

 

4.10.Экосистемд урт хугацааны нөлөө үзүүлэхүй байхаар арчилгаа цэвэрлэгээ болон мод бэлтгэлийн ажлыг хийсэн байна. Биологийн олон янзыг сайжруулах, дэмжих арга хэмжээг боломжийн хэрээр авсан байна.

 

 

4.11.Дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөл хийх, барьж байгуулахдаа, ялангуяа устах аюултай болон бусад чухал зүйлүүд, ялангуяа тэдгээрийн нүүдлийн замыг тооцсоны үндсэн дээр ховор, эмзэг экосистем, генетикийн нөөцийг хамгийн бага гэмтээхээр гүйцэтгэнэ..

 

 

4.12 Менежментийн зорилтын хүрээнд биологийн олон янз байдал, ойн нөхөн сэргээлт, түүний өсөлтөнд ан амьтны болон бэлчээрлэлтийн нөлөөг багасгах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. 

 

 

4.13 Хүрээлэн буй экосистем, ойн тогтвортой, эрүүл байдлын нөлөөллийг тооцсоны үндсэн дээр биологийн олон хэлбэрийг хангахын тулд хуурай, салхинд унасан, хөндий, нас гүйцсэн, ховор  модыг байх шаардлагатай тоо, байрлалд үлдээсэн байна.

5

Шалгуур 5. Ойн менежментийн үед ойн хамгаалах үүргийг бэхжүүлэх,дэмжих

/хөрс, усны нөөцийн/

5.1.Ойн менежментийн төлөвлөлтийн үед үер, цасан уруй мэтийн усны нөөцийн сөрөг нөлөө, хөрс, усны эвдрэл, дэд бүтцийн барилга байгууламжийг хамгаалах зэрэг нийгэмд үзүүлэх нөлөөллийг сайжруулах, дэмжих зорилтыг тавьж ажиллана.

 

 

5.2.Нийгэм хувьд хамгаалалтын болон тусгай үүрэг нь хүлээн зөвшөөрөгдсөн газар нутаг нь ойн менежментийн төлөвлөгөө, зураглал түүнтэй адилтгах баримт бичигт тэдгээрийн тайлан тооцоотойгаар дээр бүртгэгдэж, тэмдэглэгдсэн байна.

 

 

5.3.Хөрсний эвдрэлд орсон хөрс, мэдрэмтгий хөрстэй талбай, мөн түүнчлэн энэ үйл ажиллагаанаас усны сав газрын эргийн хөрс илүү эвдрэлд орж болох хэсэгт ойн аж ахуйн арга хэмжээ явуулахдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй. Иймэрхүү хэсэг газарт хөрс  гүн хагалах, зориулалтын бус тохирохгүй машин ашиглах зэргийн хэрэглэх боломжгүй технологийг ашиглахаас татгазсан байна.Мөн түүнчлэн амьтны тархалтанд хамгийн бага дарамт  үзүүлэх тусгай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

 

 

4.4.Ус хамгаалах үүрэгтэй ойн хэсэгт ойн аж ахуйн арга хэмжээ явуулахдаа усны нөөцийн чанар, тоо хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийсэн байна. Усны чанарт хортой нөлөө үзүүлэх тохирохгүй ойн аж ахуйн арга хэмжээ,  химийн болон бусад аюултай бодис хэрэглэхээс татгалзсан байна.

 

 

5.5.Зам, гүүр барих болон бусад дэд бүтцийг байгуулахдаа хөрс бага угаагдах, хөрс усан санд орох, голын сав, усан сангийн  байгалийн түвшинг хадгалах зэргийг тооцсон байна. Замын ус зайлуулах системийг ажлын байдалд байлгаж, тоноглох хэрэгтэй.

 

6

Шалгуур 6.Нийгэм эдийн засгийн үүрэг, нөхцлийг дэмжих

6.1.Ойн менежментийг төлөвлөхдөө ойн аж ахуйн хөдөө орон нутгийн хөгжил, нийгэмд үзүүлэх үр ашиг, үүрэг,тухайлбал ойн нийгэм эдийн засгийн үүргийн хангамжтай холбоотой оршин суугчдыг ажлын байраар хангах шинэ боломж зэргийг тооцох зорилтыг тавих хэрэгтэй.

 

 

6.2. Ойн удирдлага нь хөрш зэргэлдээ болон ойн аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа нутгийн оршин суугчдын сайн сайхан байдал, эрүүл мэндийн урт хугацааны ололт амжилтыг хөхүүлэн дэмжсэн байна

 

 

6.3.Тухайн ойн хэсэг талбай нь тодорхой тусгаарлагдсан, баримт бичгээр баталгаажсан, газрын урт хугацааны түрээсийн журмын дагуу өмчлөх эрх нь тогтоогдсон байна. Мөн нэг адил ойн газрын энгийн уламжлалт эрх, хуулийг мөрдөх, хүлээн зөвшөөрөх, тодотгох зэргийг хангаж өгнө.

 

 

6.4.Ойн аж ахуйн үйл ажиллагааг НҮБ-ын суурин иргэдийн эрхийн тухай Тунхаг болон 169 дугаарын /МОТ/ Конвенцид тодорхойлогдсон хуулийн, энгийн, уламжлалт тогтолцоог тооцсоны үндсэн дээр явуулах бөгөөд эдгээр эрх зөрчигдсэн бол шаардлагатай бол нөхөн олговорыг тухай асуудлыг оролцуулан эрх нь хөндөгдсөн хүмүүсийн зөвшөөрлийг урьдчилан авсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэнэ. Харин эрхийн хэмжээ нь тодорхой бус, маргаан гарах нөхцөлд маргааныг шудрага, үнэнээр шийдвэрлэнэ. Ийм тохиолдолд ойн аж ахуйн байгууллагын удирдлага түр арга хэмжээний хүрээнд ойн магадлан итгэмжлэлд хамрагдаж байгаа газар нутаг дээрхи бодлого, эрх зүйн хувьд тогтоосон хариуцлага, эрх үүргийг тооцсон ойн удирдплагын шийдвэрт харилцан хүлээх ухаалаг үр дүнтэй боломжийг талуудад олгох хэрэгтэй

 

 

6.5.Эзэмшигч болон бусад хүмүүсийн эрх, ойн экосистем, ойн нөөцөд үзүүлэх нөлөө, түүнчлэн тэр нөлөөг ойн бусад үүрэгтэй хамтад нь тооцож, ойн амралт зугаалагын зориулалттай ойд оршин суугчдын оролцоог хангаж өгөх шаардлагатай.

 

 

6.6.Түүхийн,  соёлын болон шашны ач холбогдолтой нь хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг газар, орон нутгийн нийгэмлэгийн суурь хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг /тухайлбал амьдралын эх үүсвэр, эрүүл мэнд гэх мэт/нь хамгаалалтанд байж, аж ахуй нь тухайн хэсэг газрын ач холбогдлыг тооцсон байна.

 

 

6.7.Ойн аж ахуйн арга хэмжээг нийгэм эдийн засгийн бүх үүрэг, ялангуяа ойн амралт зугаалгын болон гоо сайхны үнэ цэнийг ойн янз бүрийн бүтцийг дэмжих замыг тооцож явуулах хэрэгтэй. Цэцгийн өнгө, цэцэг, жимс зэрэг болон бусад шинжийг харгалзан ой модод, төгөлийн хэтийн өсөлтийг дэмжсэн байна. Тэхдээ ой сангийн газар, ойн нөөцөд  мэдэгдэхүйц сөрөг үзүүлэхээргүй хэмжээ, аргаар явуулна

 

 

6.8.Ойн аж ахуйн байгууллагын удирдлага, хамтран гэрээгээр ажил гүйцэтгэгчид, ойг эзэмшигчид хангалттай мэдээлэлтэй байх хэрэгтэй бөгөөд энэхүү стандартад заагдсан ойн аж ахуйн бүх арга хэмжээ, практик ажил, ойн удирдлагын төлөвлөлтийн урьдчилсан нөхцүүд зэрэг тогтвортой ойн удирдлагын салбарт дахь тасралтгүй сургалтын замаар түүнийг шинэчлэхэд дэмжлэг болно.

 

 

6.9.Ойн аж ахуйн практик үйл ажиллагаа нь орон нутгийн туршлага, ойн салбарын мэдлэгийг /тухайлбал:нутгийн оршин суугчдын, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, ой эзэмшигч, нутгийн нийгэмлэг/ хамгийн үр ашигтай хэрэглэх ёстой.

 

 

6.10.Ойн удирдлага нь үр ашигтай харилцан үйлчлэл, нутгийн оршин суугчид болон ойн тогтвортой удирдлагын салбарын бусад сонирхогч талуудыг зөвөлгөөгөөр хангахын зэрэгцээ мод бэлтгэлийн компаниуд, нутгийн оршин суугчдын  хоорондох ойн удирдлагын асуудлаархи маргааныг шийдвэрлэх, санал гомдлыг хэлэлцэх арга замыг тодорхойлно

 

 

6.11.Ойн аж ахуйн арга хэмжээ нь үйлдвэрлэлийн осол болон эрүүл мэндэд  учруулах аюулыг илрүүлэхийг дэмжсэн аргаар төлөвлөх, зохион байгуулах, явуулах хэрэгтэй бөгөөд ажилтай холбоотой үүсэн гарах аюулаас ажилчдыг хамгаалах ухаалаг бодитой арга хэмжээ авсан байна. Ажилтай холбоотой үүсэн гарах аюул, тийм аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ажилчдад мэдээлэх шаардлагатай.

 

 

6.12.Ажлын нөхцөл нь аюулгүй байх бөгөөд ойн аж ахуйн ажлыг гүйцэтгэхэд бүх харилцан үйлчилгээтэй техникийн аюулгүй байдлын сургалт болон удирдамжийг хангасан байна.

Тайлбар:үндэсний стандартад удирдамжиндаа Ойн аж ахуйн техникийн ажлын үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал/ МОТ/Сайн дурын үйл ажиллагааны хуулиас оруулж болно.

 

 

6.13.Ойн удирдлага нь МОТ Конвенцийн үндсэн шаардлагуудыг хангасан байна.

Тайлбар:МОТ-ын конвенцд нэгдсэн орнуудад 5.7.1-ийн шаардлагуудыг хэрэглэнэ.Хэрэв уг гэрээнд нэгдээгүй орнуудын хувьд хууль тогтоомжинд түүний утга заагдаагүй бол ойн удирдлагын стандартад тусгай шаардлагуудыг тусгаж өгөх хэрэгтэй.

 

 

6.14.Ойн менежмент нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд тулгуурласан байна.Ойн менежмент  нь ойн тогтвортой удирдлагын зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй мэдээ баримт цуглуулах, шинжлэх ухааны үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах, зайлшгүй  тохиолдолд бусад байгууллагаас явуулж байгаа шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллах ёстой.

7

Шалгуур 7:Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх

7.1.Ойн менежмент нь байгаль хамгаалал ба хүрээлэн буй орчин, устаж байгаа болон хамгаалж байгаа зүйлүүд, уугуул иргэдийн эзэмшилд байгаа  газрын ашиглалттай холбогдсон өмчлөх, түрээслэх эрх, техникийн аюулгүй байдал, хөдөлмөр болон эрүүл мэндийн хамгаалал, түүнчлэн эзэмшигчдэд татвар төлөх, шилжүүлэх гэх мэтийн ойн аж ахуйн үйл ажиллагааг оролцуулсан ойн удирдлагатай  холбоотой хууль тогтоомжийн шаардлагуудыг  хариуцна.

 

 

7.2.Ойн удирдлага нь хууль бус мод бэлтгэл, хууль бус газар ашиглалт, хууль бус түймэр болон бусад үйл ажиллагааны хууль бус хэлбэр зэрэг санаатай бус үйл ажиллагаанаас ойг хамгаалах үүрэгтэй.

 

 

PEFC ОЛОН УЛСЫН СТАНДАРТ                                                            PEFC ST 1001:2010

Магадлан итгэмжлэлийн тогтолцооны шаардлагууд

PEFC (the Programme for Endorsement of Forest Certification schemes)  зөвлөл нь ойн магадлан итгэмжлэл болон ойн бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлэх/хаягжуулах замаар ойн тогтвортой менежментийг дэмждэг олон улсын байгууллага юм. Ойн гаралтай бүтээгдэхүүнийг  бүртгэлжүүлэх/хаягжуулах гэдэг нь ойн тогтвортой менежментийг нэвтрүүлсэн ойгоос гарсан түүхий эд материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгийг баталгаажуулж буй процесс юм.

PEFC Зөвлөл нь тухайн улсын Ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоо нь олон улсын шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг.  Тогтолцоо нь үнэлэх шалгууруудтай байна.

Энэүү баримт бичгийг оролцогч талуудыг өргөн хүрээтэй  хамруулж  нээлттэй, ил тод, зөвлөх болон зөвшилцөлд суурилан боловсруулсан болно.

Энэхүү баримт бичиг нь PEFC зөвлөл техникийн баримт бичгийн хавсралт 2 ( стандарт журмыг тогтоох ) болон GL 5/2006 (PEFC зөвлөлийн стандарт шаардлагыг тогтоох зөвшилцөлийн тайлбар бичиг)-тэй адил хүчинтэй буюу орлох боломжтой байна. 

Танилцуулга


PEFC Зөвлөл нь үндэсний ойн тогтвортой менежментийн тогтолцоог баталгаажуулдаг.

Ойн төлөв байдал нь тухайн бүс нутаг, улс орны түүх, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчноос шалтгаалан харилцан адилгүй өөр өөр байдаг. PEFC зөвлөл нь энэхүү харилцан адилгүй байдлыг харгалзан  үндэсний ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоо, стандартыг тухайн улсын онцлогт тохирсон байхад анхаардаг. 
Ойн тогтвортой менежмент гэдэг нь нийгэм, эдийн засаг, экологийн бүхий л асуудлыг шалгуур үзүүлэлт болгон ашигладаг цогц арга зүй юм.

Ойн тогтвортой менежментийн тодорхойлолт болон тогтолцоог боловсруулахад тухайн ойн менежмент, үйл ажиллагаанд оролцогч/өртөгч орон нутгийн болон бүсийн бүхий л оролцогч талуудыг хамарсан нээлттэй, ил тод хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай.

Энэхүү баримт бичгийг ISO / IEC Guide 59, ISEAL Code байгаль орчин, нийгмийн стандартыг тогтоох шилдэг практик/ зэрэгт үндэслэн боловсруулсан болно. 

1.Хамрах хүрээ

Энэхүү баримт бичиг нь Стандардын байгууллагын ойн менежмент, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох стандартыг боловсруулах, хянан магадлахад  тавих шаардлагуудыг тодорхойлно. 

2.Норматив ишлэл

Энэхүү баримт бичиг нь дор дурьдсан баримт бичгүүдийн салшгүй хэсэг болно. 
ISO/IEC Guide 59:1994, Code of good practice for standardisation 
ISO/IEC Guide 2:1996, Стандартчилал, холбогдох үйл ажиллагаа - Ерөнхий тайлбар толь
Дээрх албан бичгийн шинэчлэгдсэн буюу хамгийн сүүлийн батлагдсан хувилбарыг ашиглана. 

3.Нэр томъёо ба тодорхойлолт

 Энэхүү баримт бичгийн зорилго, нэр томъёо болон тодорхойлолтыг ISO/IEC Guide 2:1996 зааварт тусгаснаар авч хэрэглэв.

3.1      Зөвшилцөл/Хэлэлцүүлэг

Асуудлын ерөнхий шийдлийг гаргахдаа санал зөрчилтэй, эсрэг саналтай асуудлыг холбогдох бүх талуудын санал бодлыг авч олон талаас нь нягтлан үзэж шийдвэрлэнэ. 

General agreement characterised by the absence of sustained opposition to substantial issues by any important part of the concerned interest and by a process that involves seeking to take into account the views of all parties concerned and to reconcile any conflicting arguments.

Тайлбар : Зөвшилцөл нь санал нэгтэй шийдвэр гэсэн үг биш юм (ISO / IEC Guide 2)

Note: Consensus need not imply unanimity (ISO/IEC Guide 2)

3.2      Оролцогч талуудын эзмэг байдал/сул тал

Стандарт тогтоох үйл явцад оролцогч талууд санхүүгийн болон бусад шалтгаанаар бүрэн оролцож чадахгүй байх.

A stakeholder who might be financially or otherwise disadvantaged in participating in the standard-setting work.

3.3      Төслийн хяналт, хэлэлцүүлэг Enquiry draft

Боловсруулж буй баримт бичиг нь олон нийтэд нээлттэй хэлэлцэгддэг байх.

3.4      Баримт бичгийг эцсийн хувилбар/Final draft

Баримт бичиг нь албан ёсоор батлагдах ёстой. A proposed document that is available for formal approval.

3.5 Оролцогч талууд  

Талуудын оролцоо нь стандарт тогтоох ажлын үр дүнд чухал ач холбогдолтой.

A stakeholder whose participation is critical to the results of the standard-setting work.

3.6      Баримт бичиг / Normative document

Баримт бичиг нь үйл ажиллагаа, дүрэм, заавар тэдгээрийн үр дүнг багтаасан байна.

Тайлбар 1: “Баримт бичиг” гэсэн ерөнхий нэр томъё нь тухайн стандарт, техникийн үзүүлэлт, гарын авлага, журмуудыг багтаана.

Тайлбар 2: “Баримт” гэдэгт явцын дунд болон нийт бүртгэгдсэн мэдээлэлийг хэлнэ.  

Тайлбар 3: Баримт бичгийн төрлүүд гэдэг нь тухайлан хэлэлцсэн асуудал бүрийн баримтаас бүрдэнэ.  (ISO/IEC Guide 2)

3.7      Засвар/Revision   

Баримт бичгийн гол утга санаанд орсон засвар, өөрчлөлт. 
Тайлбар: Баримт бичигт засвар хийсэн шинэ хувилбар (ISO / IEC Guide 2.

3.8      Нарийвчлан шалгах/Review

Баримт бичиг нь зорилтоо бүрэн хангаж байгаа болон давхар санаа агуулж байгаа эсэхийг дахин шалгах үйл ажиллагаа.  

3.9      Оролцогч талууд/Stakeholder

Стандартчилалын хүрээнд хамрагдаж байгаа, хувь хүн, бүлэг, байгууллагуудыг оролцогч талууд гэнэ.

Тайлбар: 1992 онд Рио -де-Жанейрод хуралдсан Байгаль орчин ба хөгжил ( UNCED ) НҮБ-ын бага хурлаас гаргасан Тунхаглал-21 д тодорхойлсон  ойн тогтвортой менежментэд хамааралтай 9 үндсэн төлөөлөл байна. Үүнд: