Магадлан итгэмжлэлийн ойлголт

Шаардлага хангасан түвшинд гүйцэтгэх чадвартайг илэрхийлэх нотлогоо

Ойн магадлан итгэмжлэл гэдэг нь ойн санг эзэмшигч болон ойн мэргэжлийн байгууллагын  үйл ажиллагааг зохих стандарт,  шаардлагыг хангасан  түвшинд гүйцэтгэх чадвартайг хүлээн зөвшөөрсөнийг илэрхийлэх нотлогоо юм.

Ойн магадлан итгэмжлэл нь ойн мэргэжлийн байгууллагуудад ойн тогтвортой менежементэд нийцсэн шалгуур үзүүлэлт, стандартуудыг мөрдүүлэх замаар үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын чанарыг дээшлүүлэх цогц механизм юм.

Ойн магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварын нотолгоо, төрөөс санхүүгийн дэмжлэг авах баталгаа, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг тогтвортой эрхлэх батламж  болно.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр магадлан итгэмжлэлийн байгууллага байдаг ба эдгээр байгууллага нь ойн тогтвортой менежментийг магадлан итгэмжлэлээр дамжуулж сайжруулахад зориулсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Тропикийн бүсийн ой ашиглалтын хориг(1980 он) үүсэж тухайн бүсийн ойд тогтвортой менежментийг нэвтрүүлэх шаардлага бий болсоноор PEFC, FSC-ийн магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдсан. 1999 онд ойн эзэмшигч, гэр бүлийн холбоо нэгдэн PEFS байгуулсан. Энэ байгууллага нь дэлхийн 40 гаруй улсын 300 сая га ойг магадлан итгэмжилсэн дэлхийн хамгийн том ойн магадлан итгэмжлэлийн байгууллага болсон.

FSC-нь дэлхийн ойн менежментийг дэмжих зорилгоор 1993 онд  байгууллагдсан олон оролцогч талуудтай олон улсын ашгийн бус байгууллага юм. FSC нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний стандартыг тогтоож баталгаажуулдаг ойн бүтээгдэхүүүнийг магадлан итгэмжлэдэг байгууллага юм. FSC-ийн эрхэм зорилго нь дэлхийн ойн байгаль орчны болон нийгэм эдийн засгийн хувьд ашигтай менежментийг дэмжих зорилготой. Эдгээр байгууллагууд нь улс орнуудын Үндэсний ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн байгууллагууд юм. Магадлан итгэмжлэлийн тогтолцоо нь