Эрх зүй

 

Эрх зүй булантай холбоотой мэдээллийг татаж авах боломжтой.

  1. ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ. Татах линк: http://content.page.mn/uploads/users/213/files/%D0%9C%D0%96.pdf
  2. Ойн хуулийн нэмэлт өөрчлөлт_draft_2017. Татах линк:http://content.page.mn/uploads/users/213/files/%D0%9B.pdf
  3. “МОНГОЛ УЛСЫН ОЙН САЛБАРТ ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ. Татх линк: http://content.page.mn/uploads/users/213/files/J.pdf

 

 

“МОНГОЛ УЛСЫН ОЙН САЛБАРТ ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын эрхэм зорилго нь ойн санг эзэмшигч болон ойн байгууллагуудын үйл ажиллагааны техник, технологи, ажлын  чанарт хөндлөнгийнүнэлгээ хийж, дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Ойн магадлан итгэмжлэл нь /цаашид "магадлан итгэмжлэл" гэнэ/  ойн санг эзэмшигч, ойн мэргэжлийн байгууллагын ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг төрөөс хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно.

1.3.Ойн магадлан итгэмжлэл нь ойн  байгууллагуудад Ойн тогтвортой менежементийн шалгуур үзүүлэлт, стандартуудыг мөрдүүлэх замаар үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын чанарыг дээшлүүлэх цогц механизм юм.

1.4.Ойн магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын өрсөлдөх чадварын нотолгоо, төрөөс санхүүгийн дэмжлэг авах баталгаа, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг тогтвортой эрхлэх батламж  болно.

1.5. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль эрхийн актыг дагаж мөрдөнө.

1.6. Ойн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.

 

ХОЁР.ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

           

2.1.Ойн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг салбарын оролцогч талуудын төлөөлөл, санаачлагаар байгуулагдсан “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” нийгэмд үйлчлэх Төрийн бус Байгууллага, түүний удирдах төлөөлөл болох “Ойн магадлан итгэмжлэлийн үндэсний Зөвлөл” гүйцэтгэнэ.

2.2. Ойн магадлан итгэмжлэлийн үндэсний Зөвлөл нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллагатай Ойн магадлан итгэмжлэлийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулна.

2.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээнд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааг өргөтгөх, баталгаажуулах асуудлыг дэлгэрэнгүй тусгана.

2.4. Ойн магадлан итгэмжлэлийн үндэсний Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар ажиллаж, үйл ажиллагаагаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

2.5.Үндэсний зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ

 

2.6.Үндэсний зөвлөл нь дараах зорилгыг хэрэгжүүлнэ:

 

а/.Ойн салбарын байгуулагуудын магадлан итгэмжлэлийн байнгын үнэлгээ шинжилгээнд тулгуурлан ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааганы чанарыг сайжруулах;

б/.Үечилсэн магадлан итгэмжлэл хийх замаар ойн мэргэжлийн байгууллагуудын  нэр хүндийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, үйл ажиллагааг дэмжих

I үе шат: Ойн мэргэжлийн байгууллагуудын магадлан итгэмжлэл, 2016 он

II үе шат: Эзэмшлийн ойн сангийн менежментийн магадлан итгэмжлэл, 2017 он

III үе шат: Ойн бүтээгдэхүүний магадлан итгэмжлэл, 2018 он

в/.Үндэсний болон олон улсын  магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах;

г/. Монгол Улсын ойн салбарын нэр хүнд, байр суурийг олон улсад бэхжүүлэх

 

2.7.Үндэсний зөвлөл нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

а/.ойн мэргэжлийн  байгууллагыг магадлан итгэмжилж, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын түвшинг дээшлүүлэх

г/.Ойн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, стандартыг баталгаажуулан жигд мөрдүүлэх

д/.Монгол Улсын ойн мэргэжпийн  байгууллагын өөрийн, хөндлөнгийн чанарын баталгаажууллын чадавхи бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

е/.Ойн мэргэжлийн байгууллагуудыг магадлан итгэмжилж, хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллээр хангах

ё/.Гадаад орон, олон улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран ажиллаж, бүртгэл хөтлөх, мэдээлэл солилцох, магадлан итгэмжлэгдсэн ойн байгууллагуудыг гадаадад сурталчилах

 

2.8.Үндэсний зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

2.8.1.Үндэсний зөвлөл нь магадлан итгэмжлэлийн комисс/ажлын алба/, мэргэжлийн зөвлөл, ажлын албатай байна. Эдгээр нэгжүүдийг Ойн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл байгуулж, чиг үүрэг, ажиллах журмыг нь тодорхойлно.

2.8.2.Ойн магадлан итгэмжлэлийн комисс нь ойн магадлан итгэмжлэлийн асуудлыг хариуцан, магадлан итгэмжлэлийн үндэсний стандартын дагуу хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлт гаргаж тайлагнах үүрэгтэй.

2.8.3.Мэргэжлийн зөвлөл нь ойн үйл ажиллагаанд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, стандартыг боловсруулан шат шатанд нь хэлэлцүүлэн батлуулах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

2.8.4. Үндэсний зөвлөл нь мэргэжлийн зөвлөлийг ойн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулна.

2.8.5.Үндэсний зөвлөл Ойн магадлан итгэмжлэлийн комиссын дүгнэлтийг үндэслэн  магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.8.5. Ойн магадлан итгэмжлэлийн комисс, Мэргэжлийн зөвлөлийнбүрэлдэхүүн, ажиллах журмыг Удирдах зөвлөл тогтооно.

2.8.6. Комисс болон зөвлөл нь 5 аас доошгүй сондгой тоотой шинжээчээс бүрдэнэ. Шинжээч нь ойн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан тухайн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, мэргэжилтнүүд байна. Шинжээчийн эрхийг 3 жилийн хугацаагаар олгоно.

 

2.9. Удирдах зөвлөл

2.9.1.Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг түүний Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

2.9.2.Удирдах зөвлөл нь дарга, гүйцэтгэх захирал болон ойн салбарын аж ахуйн нэгж,  байгууллага, мэргэжлийн олон нийтийг төлөөлсөн гишүүдээс бүрдэнэ.

4.3.Үндэсний зөвлөлийн дарга нь ББайгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

4.4.Удирдах зөвлөлийн гишүүдийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батламжилна.

2.9.3..Удирдах зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ.

а/.Үндэсний зөвлөлийн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны журмыг баталж мөрдөх;

б/.Байгаль орчны  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас удирдлага, зохион байгуулалтын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авах;

д/.Магадлан итгэмжлэлийн холбогдолтой баримт бичгийн загварыг батлах;

е/.ойн мэргэжлийн байгууллагыг магадлан итгэмжлэгдсэнийг баталгаажуулсан “Батламж” олгох;

ж/.Хуулиар зөвшөөрсөн бусад эрх.

2.9.4.Удирдах зөвлөл нь дотроо тусгай чиг үүрэг бүхий нэгжүүд болох Гүйцэтгэх хороо, Өргөдлийн хороо, Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллуулна.

2.9.5.Гүйцэтгэх хороо нь Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүдийг шуурхай удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, Удирдах зөвлөлөөс өгсөн даалгаварыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

2.9.6.Өргөдлийн хороо нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, шийдвэр, үр дагавартай холбоотой асуудлаар Үндэсний зөвлөлд ирүүлсэн гомдол, маргааныг судлан тогтоож, өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх чиг үүрэгтэй. Өргөдлийн хороо нь өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.

2.9.7.Хяналтын зөвлөл нь энэхүү журмын 9.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.8.8.Дараах асуудлуудыг Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэнэ:

а/.Үндэсний зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах

б/магадлан итгэмжпэлийн хугацааг өөрчлөх, магадлан итгэмжлэлийг цуцлах

в/.Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг өөрчлөх.

г/.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй гэж тодорхойлсон бусад асуудал

2.10. Удирдах зөвлөлийн хуралдаан

2.10.1.Удирдах        зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Удирдах зөвлөлийн хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг дарга, түүний эзгүйд даргын эрх олгосноор дэд дарга даргалан явуулна.

2.10.2.Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа хийж, ойн  магадлан итгэмжлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн даргын санаачлагаар болон гишүүдийн хоёрны нэгээс доошгүй хувийн саналаар ээлжит бус хурал хийж болно.

2.10.3.Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанд бүх гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

2.10.4.Удирдах зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

2.10.5.Удирдах зөвлөлийн дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргана.

2.11. Үндэсний зөвлөлийн Ажлын алба

2.11.1.Удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай өдөр тутмын ажлыг Ажлын алба гүйцэтгэнэ. Үүнд:

а/.Удирдах зөвлөлийн хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх

б/.Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийн төслийн үндэслэлийг боловсруулж хэлэлцүүлэх

в/.Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр, баримт бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэх, мөн шийдвэрийн хэрэгжилтийг гаргуулан, гүйцэтгэлд нь хяналт тавих

г/.Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын хэрэгцээнд зориулан ойн магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл бэлтгэх

д/.Үндэсний зөвлөлөөс бусад байгууллагуудтай харилцах ажлыг зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн нэр дээр ирсэн мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, Удирдах зөвлөлд танилцуулж, хянан шийдвэрлүүлэх

е/.Магадлан итгэмжлэгдсэн ойн байгууллагын ахиц дэвшлийн тайланд чанарын аудит хийж, дүгнэлтийг Удирдах зөвлөлд хэлэлцүүлэх

ё/.Үндэсний зөвлөлийн бүтцийн нэгжүүд, шинжээч нарыг мэдээллээр хангах

ж/.Үндэсний зөвлөлийн архив, мэдээллийн санг бүрдүүлж, бичиг хэргийг хөтлөх

з/.Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээний асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах.

2.11.2.Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сан, төсвийг Удирдах зөвлөл тогтооно.

2.11.3.Ажпын алба нь Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, түүний хэвийн ажиллах нөхцлийг ханган, энэхүү журам болон хууль хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

2.12. Үндэсний зөвлөлийн санхүүжилт

2.12.1.Үндэсний      зөвлөл нь хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн хэм хэмжээг хангасан санхүүгийн журамтай байна. Санхүүгийн журам нь байгууллагын үйл ажиллагааны дотоод журмын салшгүй хэсэг байна.

2.12.2.Үндэсний зөвлөлийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд. а/.Улсын төсөв

б/.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны төлбөр

в/.Үйлчилгээний орлого

г/.Ивээн тэтгэлэг, хандив, тусламж, төсөл,

 д/.Бусад эх үүсвэр

2.12.3.Үндэсний зөвлөлийн орлогыг дүрэмд заасан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно.

2.12.4.Үндэсний зөвлөлийн бүх шатны удирдлага, ажилтан, гишүүд хувийн ашиг олох зорилгоор эд хөрөнгийг ашиглах, санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

2.12.5.Үндэсний зөвлөлийн санхүүгийн тайланг хууль, журмын дагуу гаргаж, Удирдах зөвлөлөөр батлуулж, холбогдох байгууллагад хүргэнэ.

2.12.6.Үндэсний зөвлөлийн төсвийг Удирдах зөвлөлийн хурлаас батлах ба Ажлын албаны захирал захиран зарцуулна.

2.12.7.Санхүүжилт, төсвийн ил тод байдал, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд жил бүр дотоод хяналт хийж, шаардлагатай бол хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

2.13. Үндэсний зөвлөлийн дотоод хяналт

2.13.1.Энэхүү журам, Ойн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ.

2.13.2.Хяналтын зөвлөл нь ойн мэргэжлийн байгууллага, шинжлэх ухаан, сургалтын байгууллага, ойн төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Удирдах зөвлөлийн дарга томилно.

2.13.3.Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

а/.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, түүнд холбогдох дүрэм, журмуудын хэрэгжилтэнд хяналт тавих

в/.Мэргэжлийн зөвлөл, магадлан итгэмжлэлийн комисс, Удирдах зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцон үг хэлэх, санал гаргах

г/.Магадлан итгэмжлэгдсэн ойн байгууллагаас Ойн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын .албанд жил бүр ирүүлдэг ахиц, дэвшлийн тайлан, мэдээ мэдээлэл болон сургуулиудын ажилтай танилцах

д/.Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд системтэй хяналт, үнэлгээ хийж, үнэлгээний тайлан дүгнэлтээ Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх

2.13.4.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд магадлан итгэмжпэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шинжээчдийн үнэлгээ дүгнэлтэнд нөлөөлөх, оролцогч талуудын нэр хүндэд нөлөөлөх нотолгоогүй мэдээлэл тараах зэрэг сөрөг үйлдлээс зайлсхийх үүрэгтэй.

9.5.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг Ойн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

Гурав.ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

3.1.Ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа дараах үе, шаттай байна.

 

3.1.1.Дотоод унэлгээ хийх:

3.1.1.1.Ойн мэргэжлийн байгууллага нь Үндэсний зөвлөлөөс тогтоосон магадлан итгэмжлэлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхэд өөрийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах өөрийн үнэлгээний багийг томилон ажиллуулж, дотоод үнэлгээний хураангуй тайлан бэлтгэнэ.

3.1.1.2.Дотоод үнэлгээний хураангуй тайланг байгууллагын Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулж, магадлан итгэмжлүүлэх хүсэлт /өргөдлийн маягтаар/-ээ Үндэсний зөвлөлийн ажпын албанд гаргана.

3.1.1.3.Дараах шаардлагыг хангасан хүсэлтийг хүлээж авна. Үүнд:

а/.Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь бүрэн, алдаа мадаггүй байх

б/.Өргөдлийн маягт дахь мэдээллүүд нь тухайн байгууллагын цахим хуудас, албан ёсны бичиг баримтанд байгаа мэдээллүүдээр үнэн эсэх нь нотлогдох боломжтой байх

3.1.1.4.Ажлын алба хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд хариуцах зохицуулагчийг томилж, магадлан итгэмжлэлтэй холбоотой зардлыг нэхэмжилж, ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гарах хүртэлх бүх үйл ажиллагааг үе шат, цаг хугацаа, хариуцах эзэнтэйгээр тодорхой заасан графикийг хавсаргана.

3.1.1.5.Зохицуулагч нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг холбон зохицуулж, 3.1.1.4-т заасан гэрээний үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь Ажлын албыг төлөөлж арга зүйн удирдамж, зөвлөмж өгч ажиллана.

              3.1.1.6.Ойн мэргэжлийн байгууллага нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор зохицуулагчийн удирдамжийн дагуу өөрийн үнэлгээний тайлан бичиж, хүлээлгэн өгнө. Зохицуулагч хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг хянан үзэж, бүрэн бус, эсвэл алдаа мадагтай тохиолдолд буцаах ба аж ахуйн нэгж, байгууллага 7 хоногийн дотор засварлаж ирүүлнэ.

3.1.1.7.Өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүд бүрэн, алдаа мадаггүй бол зохицуулагч энэ тухай товч тодорхойлолт хавсарган ойн мэргэжлийн комисст хүлээлгэн өгнө.

3.1.2.Магадлан шинжлэх уе:

3.1.2.1.Ойн мэргэжлийн комисс зохицуулагчийн тодорхойлолт, өөрийн үнэлгээний тайланг хүлээн авнаас хойш 10 хоногийн дотор хянан үзэж, өөрийн үнэлгээний үе нь энэхүү журмын шаардлагуудыг бүрэн хангасан бол магадлан шинжлэх үйл ажиллагааг эхлүүлж шинжээчдийн багийн гишүүдийн тоо, төлөөллийн байдлыг /мэргэшсэн чиглэлээр, ажил олгогчийн төлөөлөл гэх мэт/ тогтооно.

             3.1.2.2. Комиссын тогтоосон тоо, бүрэлдэхүүний төлөөллийн байдлыг харгалзан ойн мэргэжлийн байгууллага нь Үндэсний зөвлөлийн эрх бүхий шинжээчдээс сонгон санал болгох ба сонирхлын зөрчилгүй болохоо үндэслэлтэйгээр нотлож баталгаажуулсныг үндэслэн Гүйцэтгэх захирлын тушаалаар шинжээчдийг томилно.

             3.1.2.3. Зохицуулагч өөрийн үнэлгээний тайланг шинжээчдэд хүлээлгэн өгч, гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор байгууллагатай тохиролцон шинжээчдийн ажиллах товыг тогтоож, бэлтгэлийг хангуулна. Шинжээчтэй байгуулах гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээг тодорхой заана.

             3.1.2.4.Шинжээчид очиж ажиллахаас 14 хоногийн өмнө ойн мэргэжлийн байгууллага өөрийн үнэлгээний тайлан, хавсралт мэдээллүүдийг нягталж, урьдчилсан үнэлгээний тайлан бэлтгэнэ.

3.1.2.5.Шинжээчид ажиллахын урд өдөр шинжээчдийн ахлагч, зохицуулагч нар байгууллага дээр очиж бэлтгэлийг шалгана.

3.1.2.6..Шинжээчдийн баг байгууллага дээр 3-5 өдөр ажиллаж, өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, судлан шинжлэнэ. Энэ хугацаанд зохицуулагч хамт ажиллана.

            3.1.2.7.Байгууллагад ажилласнаас хойш 15 хоногийн дотор шинжээчид үнэлгээний тайлангийн төслийг үндэслэл нотолгоо бүхий зөвлөмж, анхаарах асуудлын хамт бэлтгэнэ.

            3.1.2.8. Комиссын гаргасан Үнэлгээ, дүгнэлтийг  Удирдах зөвлөл  хүлээн авч, хяналт хийгээд байгууллагад хүргүүлж, үндэслэл болгосон мэдээ баримт, тайлбарын талаар саналыг 10 хоногийн дотор авна.

              3.1.2.9.Шинжээчид ойн байгууллагаас ирүүлсэн саналыг тусгаж, үнэлгээний тайланг эцэслэн боловсруулж, магадлан итгэмжпэх эсэх талаар саналын үндэслэлийг тодорхой тусгаж, 10 хоногийн дотор  Ойн мэргэжлийн комисст хүлээлгэн өгнө.

              3.1.2.10.Шинжээчид магадлан итгэмжлэх эсэх тухай дүгнэлтээ “магадлан итгэмжпэхийг зөвшөөрнө” гэсэн үндэслэлийг нарийн тодорхойлсон байна

 

3.1.3.Магадлан итгэмжлэлийг шийдвэрлэх уе:

3.1.3.1.Мэргэжлийн зөвлөл нь шинжээчдийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг хүлээн аваад хуралдааны товыг тогтоох ба товлосон хуралдаанаараа шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж, магадлан шинжлэх үйл ажиллагааг хаана.

3.1.3.2.Шинжээчдийн дүгнэлт нь “шалгуурыг бүрэн хангасан” болохыг нотолж байвал 3 жил хүртэл хугацаагаар  магадлан итгэмжлэх тухай саналыг бэлтгэж Үндэсний зөвлөлийн хамгийн ойрын хуваарьт хурлаар хэлэлцүүлнэ. Харин шинжээчдийн дүгнэлт “шалгуурыг хангаагүй” болохыг нотолсон бол тухайн хөтөлбөрт “хөндлөнгийн үнэлгээ хийсэн тухай” мэдэгдэл хүргүүлж, магадлан шинжлэх ажиллагааг дуусгавар болгоно.

3.1.3.3.Удирдах зөвлөл нь магадлан итгэмжлэлийн комиссийн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжилсэн хугацааг тогтоон батламжилна. Магадлан итгэмжилсэн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор уг байгууллагыг  Үндэсний зөвлөлийн албан ёсны бүртгэлд оруулж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой баримт материалуудыг Үндэсний зөвлөлийн архивт бүртгэж хадгална.

 

 

                3.1.3.4. Ойн байгууллага нь магадлан итгэмжлэлийн Комисс, Удирдах зөвлөлөөс гаргасан магадлан итгэмжлэх эсэх шийдвэрийг үл зөвшөөрвөл Өргөдлийн хороонд хандаж болно.

                3.1.3.5.Магадлан итгэмжилсэн шийдвэр үйлчлэх хугацаанд тухайн  байгууллага ба Үндэсний зөвлөлийн харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг гэрээгээр зохицуулна.

 

3.1.4.Магадлан итгэмжилсэн шийдвэрт өөрчлөлт оруулах

 

        3.1.4.1.Үндэсний зөвлөл нь дараах тохиолдолд магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчилнө.

а/.Ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэх үндэслэл болсон шалгуур үзүүлэлтүүд нь магадлан итгэмжпэгдэх үеийнхээс буурсан нь ахиц дэвшлийн тайлангаар нотлогдсон;

б/. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг үндсэн үзүүлэлтүүд сүүлийн хоёр жил дараалан буурсан.

        3.1.4.2.Үндэсний зөвлөл дараах тохиолдолд магадлан итгэмжлэлийг хүчингүй болгоно:

а/. Ойн мэргэжлийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны томоохон өөрчлөлтийн улмаас магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болсон;

б/.Ойн талаарх хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журам, стандарт, нормативыг ноцтой зөрчсөн нь төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалтаар нотлогдсон.

 

3.1.4.3.Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх, хүчингүй болгох тухай шийдвэр гаргахдаа дор дурьдсан журмыг баримтлана:

           а/Үндэсний зөвлөл нь магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагатай хийсэн гэрээний дагуу жил бүр ахиц дэвшлийн тайлан авч шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргана.

                б/Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх, хүчингүй болгох тухай шийдвэр гаргахын өмнө ойн байгууллагад албан бичгээр сануулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлана.

               в/Энэхүү журмын 3.1.4.2, 3.1.4.3-д заасан нөхцөл бий болсон ойн байгууллагад холбогдох комисс 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг томилон ажиллуулж дүгнэлт гаргуулна.

               г/Ойн мэргэжлийн омиссын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн “Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох“, “Магадлан итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг өөрчлөх" гэсэн хоёр хувилбараар санал хураана.

               д/Хуралдааны шийдвэр нь олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

               е/Үндэсний зөвлөлийн шийдвэрийн талаар байгууллагын хамт олонд танилцуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр мэдээлнэ.