Cтандарт шаардлага, шалгуурууд

Үндэсний стандарт шаардлага, шалгуурууд

 

“Ойд үйлдвэрлэлийн ашиглалт” ба “Ойн арчилгаа, цэвэрлэгээний үйл ажиллагаа" эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд магадлан итгэмжлэл хийх шалгуур үзүүлэлтүүд.

Татах линк http://content.page.mn/uploads/users/213/files/Final_criteria_log_mon_final1.pdf

ОМБ-уудын дэвшилтэт ойн менежментийн мэргэжлийн үйл ажиллагааг бодитой үнэлж дүгнэхэд дараах индикаторуудыг ашиглана. Эдгээр нь “Магадлан итгэмжлэлийн үндэсний стандарт: Монголын ойн мэргэжлийн байгууллагууд мөрдөх ойн тогтвортой менежментийн шаардлага”-ыг үндэслэсэн болно. Ойн мененжментийн үйл ажиллагааг үнэлэхэд тодорхой экологи, нийгмийн асуудлууд болон хууль журмын биелэлтүүдийг шалгуур үзүүлэлт болгон оруулдаг. Зарим нэг шалгууруудыг тийм үгүй гэж хариулах боломжтой бол зарим нь мэргэжлийн үнэлгээний үндсэн дээр хийгдэнэ жишээлбэл мэргэжлийн боловсролын чадвар бүрэн хангагдаагүй бол тодорхой хугацааны дотор хангах г.м. (1 жилээс илүүгүй хугацаанд тухайн ААН-с биелүүлэх).

1.Ойн нөөц болон түүний даян дэлхийн карбоны эргэлтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, хадгалах

  • Бүх холбогдох хууль журмуудыг хангаж ажиллах, шаардлагатай баримт бичгүүд болон техникийн гэрчилгээнүүдийг бэлэн байлгах, монгол улсын бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн асуудлыг холбогдох төрийн захиргааны байгуулагаар шийдвэрлүүлсэн байх.
  • ОМБ-ууд батлагдсан менежментийн төлөвлөгөөний дагуу мод бэлтгэл зөвшөөрлийн хэмжээндээ ҮА-гаа явуулах ба хууль бус мод бэлтгэлийн ямар нэг ҮА-ааг зогсоох арга хэмжээ авч орон нутгийн захиргаандаа мэдэгдэнэ.

2. Ойн экосистемийн амьдрах чадвар, эрүүл байдлыг хангах

  • Мод бэлтгэлийн ажлын хүрээнд ойд хортон үржих боломжтой материалыг аль болох бага үлдээх. Ойн хортон шавьж өвчин 1 га-аас илүү ихээр тархсан тохиолдолд холбогдох байгууллагуудад даруй мэдэгдэх
  • Ойд зөвхөн тээврийн ба цагаалгын зам үүсгэж ашиглах. Ойн ашиглалтын нөөцөд хүрч ажиллах байнгийн зам байгуулах ба цагаалгын лебётек болон ган татлага хэрэглэх.
  • Ойд ажиллах үедээ үлдэж буй модонд гэмтэл үүсгэхээс зайлсхийх (үлдсэн ургаа модны 5% с ихгүй), Байгалийн сэргэн ургалт ба өсвөр залуу мод бутыг аль болох гэмтээхгүй байхыг эрмэлзэх

3. Ойн бүтээмжит чанарыг сайжруулах, хадгалах (модлог болон модлог бус бүтээгдэхүүн)

  • Мод бэлтгэлийн ажлыг үр ашигтай, бүтээмжтэй явуулах. (бэлтгэсэн модны 90% доошгүй хувь ашигладдаг байх)
  • ААН талбайдаа модон түүхий эдийг зүсмэл ба зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох болон түлшний зориулалтаар бүрэн ашиглах. Модлог хаягдал үүсгэхгүй байх
  • Ойн бүтэц, таваарлаг чанарыг сайжруулахын тулд зөвхөн сонгож тэмдэглэсэн хөгшин модыг бэлтгэх ба энэ нь ойн доройтлоос сэргийлэх ба байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих ач холбогдолтой.

4. Ойн экосистем дэх биологийн олон янз байдлыг хамгаалах, хадгалах нэмэгдүүлэх

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн орчимд мод бэлтгэл явуулахгүй байх. Учир нь тухайн орчны ховор ургамал, амьтан тэдний амьдрах орчинд нөлөөлж болзошгүй.
  • Ойжуулалтийн болон ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд ойн үр тарьцын чанар ба байгалийн нөхцөлдөө тохирсон байх, генийн өөрчлөлтэй ба чанаргүй үр, тарьц хэрэглэхгүй байх
  • Ойжуулалтын үр дүн жилийн дараа багадаа 75 % нь амьдрах чадвартай байх
  • Байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих арга хэмжээг тэргүүн ээлжинд тавих

5. Ойн хамгаалалтын үүргүүдийг хадгалах, сайжруулах (хөрс, ус)

  • Ойн менежментийн хүрээнд гадаргын ба гүний усны бохирдол үүсгэхгүй байх. Гол мөрний эх, сав газрууд ба намгархаг бүсүүдэд ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх.
  • Мод бэлтгэлийн талбай бэлтгэх, зам гаргах үл ажиллагааны үед ойн хөрсний элэгдэл эвдрэл, доройтлыг үүсгэхгүй байх. Үүнд түймрээс хамгаалах зурвас хамаарахгүй.
  • Бүх төрлийн хог хаягдалыг ойн талбайгаас гаргаж зохих журмын дагуу зайлуулах. Асгарсан түлш, тос тосолгооны материал, машин техникийн шингэнийг хоргүйжүүлэх, саармагжуулах, шингээх материал хэрэгслийг бүх машин техникт бэлэн байлгах 

6. Бусад нийгэм эдийн засгийн үүрэг, нөхцөл байдлыг харгалзах

  • ОМБ-ууд зөвхөн зохих сургалтанд сууж мэргэшсэн ажилчинд ажил олгоно. Мэргэжлийн ажилчин гэж 2 жилийн ойн мэргэжлийн боловсролтой, олон жилийн ажлын туршлагатай эсвэл хамгийн багадаа 1 долоо хоногын сургалт авсан хүнийг хэлнэ. Хэрэв 1 долоо хоногын моторт хөрөөний сургалт авсан бол сүүлийн 5 жилийн дотор байх ёстой. ААН нь магадлан итгэмжлэлэнд хамрагдсан тохиолдолд 2 жилийн дотор бүх ажилчид нь дээрх шаардлагыг хангах. Туслах гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа ААН-д дээрх шаардлагууд мөн хүчинтэй
  • ОМБ хосмог мэргэжлийн боловсрол сургалтын багш ажилчинтай байх ба МСҮТ-тэй хамтран ойн мэргэжлийн ажилчин бэлтгэнэ
  • ОМБ-н моторт хөрөөтэй ажиллах ажилчид зохих ХАБ, осол, гэмтлээс хамгаалах НБХХ хэрэглэдэг байх. Бусад ойд ажиллагсад ХАБ хангах хувцас хэрэгсэл дуулга гутал хэрэглэж хэвшсэн байх.
  • Бүх ойн аж ахуйн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд жилдээ нэг үзлэгт хамрагдаж, цаг үедээ тохирсон ХАБ-н стандартуудыг хангах. Бүх өөрөө явагч хэрэгслүүд /мотоцикл ба зөөврийн сууц орохгүй/ анхны тусламжын эмийн сан ба гал түймэртэй тэмцэх хор багаж хэрэгслээр тоноглогдож баримтжуулсан байх
  • Бүх ажилчид машин техниктэй ажиллах болон ХАБ-ийг хангасан ҮА-ны заавар зааварчилгаа цогцоор авдаг байх, энэ талаарх мэдээллийн бичгэн материал гарын доор байх Мөн аюул ослийн үед анхны тусламж үзүүлэх ба дуудах заавар зааварчилгааг мэддэг байх
  • Ойн түймрээс сэргийлэх ба тэмцэх мэдээ болон бичгэн материалууд ААН дотроо тараасан байх

 

ОМБ-ыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүд

  • Олон улсын магадлан итгэмжлэлийн жишигт нийцэх энэ стандартуудыг нийгэм эдийн засгийн байдалдаа тохируулан боловсруулж хэрэгжүүлэх боломжтой.
  • Энэхүү магадлан итгэмжлэлийн концепцийг нэврүүлэх жишиг нь Монгол улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ойн тогтвортой менежментийн магадлан итгэмжлэлийн системийг нэвтрүүлэх томоохон ажлын суурь болох юм.
  • Эдгээр зорилтын үр дүнд Ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх ба Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд магадлан итгэмжлэл хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийг боловсруулсан.

Ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх ба Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд магадлан итгэмжлэл хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтэд санал, зөвлөмж өгөхийг хүсье