2017 онд Магадлан итгэмжлэлд хамрагдсан ойн мэргэжлийн байгууллагууд

1. “Бугант нандин”

“Бугант нандин” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр Бугант тосгонд мод бэлтгэх, ойд цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх ажил эрхлэх үйл ажиллагааг 2007 оноос өнөөг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрлэлийн болон цэвэрлэгээний зориулалтаар жил бүр нарс, шинэс, хус модыг  1500-2000 м3бэлтгэн Улаанбаатар хот  бусад аймгуудын мод боловсруулах үйлдвэрүүдэд болон өөрийн зүймэл хавтангийн үйлдвэрт зүсмэл материал нийлүүлэн гэр, гэрийн тавилга үйлдвэрдэг. Мод бэлтгэх боловсруулахаас гадна өөрийн мод үржүүлгийн газарт нарс, шинэс, монос, гүйлс, чацаргана, хайлаасийг үрээр тарьж жил бүр 1-2 настай тарьц 2 сая ширхгийг бойжуулан өөрийн хэрэгцээг хангахасс гадна ойжуулалт хийдэг хувь хүн ААН-д нийлүүлж байна.

Мод бэлтгэл тээвэрлэх ажилд  МАЗ-509 автомашин, ТТ-4, ТДТ-55 трактор, ЛТ-65 эрүүт ачигч, зүсмэл үйлдвэрлэлд Р-63 хөрөө рам,Тайга-3 туузан хөрөө рам ажиллуулдаг. 

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Хэрэгжүүлэгч ААНБ

““Бугант нандин” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Үйлдвэрлэлийн огтлолт, ойд цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт хийх

Бүтээгдэхүүн ашиглагч:

Мод модон материал, гэр, гэрийн тавилга зэрийг хийдэг

Ашиглалтанд орсон огноо:

2007

Төслийн хүчин чадал:

1000 шоометр мод бэлтгэх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ:

Сэлэнгэ аймгийн БОГазар 2011 он

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт:

2014онд мод тээврийн МАЗ-509 автомашиныг 7260мян.төг

Зүсмэлийн Тайга-4 хөрөө рам 8000.0 мян.төг

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3-р баг, Бугант тосгонд 4190 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Дарханаас татсан 110КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0401, А0402 Засмал замаас 115км сайжруулсан шороон замаар холбогдсон.

Нийт ажилчид

Нийт 30 ажилтантай

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

Тосгоны хэмжээнд урлаг уран сайханы арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Бусад компаниудтай хамтран спорт цогцолборыг байгуулан ажилд оруулсан. Өөрийн хөрөнгөөр мөсөн котокийн талбайг барьсан.

 

2. “Хүдэр-Мөнгөлөг”

“Хүдэр-Мөнгөлөг” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын  Тарвагатайн 1-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх, байгалийн дагалт баялаг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага юм. Тус компани нь 2005 онд байгуулагдсан инженер техникийн болон үндсэн ажилтан 13 хүн тогтмол, ажлын ачаалал их үед туслах ажилтан 25хүнийг түр хугацаагаар ажиллуулдаг. Үйлдвэрлэлийн  зориулалтаар жил бүр нарс 500м3-1000м3, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийж 200м3-400м3 нарс, хус бэлтгэн Улаанбаатар хот  бусад аймгууд болон өөрийн сумын ард иргэдийн мод, модон материалын хэрэгцээг ханган ажилладаг.

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Төсөл хэрэгжүүлэгч:

“Хүдэр-Мөнгөлөг“ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ой мод бэлтгэл, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт хийх, дагалт баялаг ашиглах

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын мод боловсруулах үйлдвэрүүд, өөрийн болоод бусад аймаг сумдын ард иргэдийн хэрэгцээнд мод зүсмэл материал нийлүүлдэг.

Ашиглалтанд орсон огноо:

2005.11.22

Төслийн хүчин чадал:

2500 шоометр мод бэлтгэх

Ашиглалтанд орсноос хойш үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн:

10мян.м3 мод бэлтгэж, 6.4мян.м3 зүсмэл материал буюу 850 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ:

Сэлэнгэ БОАЖГ-2010 он

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт:

2016 онд мод тээврийн Зил-131 автомашиныг 25сая.төг

Зүсмэлийн Тайга-3 хөрөө рам 12000.0 мян.төг

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум Тарвагатайн1-р баг.Тус суманд 10641 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Дарханаас татсан 110КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0501, засмал замаас салаалсан 92км шинэ тавигдсан засмал замтай. 

Нийт ажилчид

13 инженер, техник, захиргааны ажилчид

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

Сумын  хэмжээнд жил бүр тогтмол зохион байгуулагддаг олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй сайн оролцож ирсэн. Өөрийн хөрөнгөөр сумын хүүхдийн тоглоомын талбайг барьсан.

 

3. “ХҮДЭР ТАМИР”

“Хүдэр-Тамир” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага юм. Тус компани нь 2010 онд байгуулагдсан инженер техникийн болон үндсэн ажилтан 14 хүн тогтмол, ажлын ачаалал их үед туслах ажилтан 15 хүнийг түр хугацаагаар ажиллуулдаг. Мод бэлтгэлийн үйлдвэрэлэл, зүсмэл материал үйлдвэрлэл,  гэрийн унь, шал, хүрзний иш хийнэ. 2016 оноос өмнө жилд дундажаар Үйлдвэрлэлийн  зориулалтаар жил бүр нарс 700м3-1000м3, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийж 800м3 нарс, хус бэлтгэн нийт 1500м3 мод бэлтгэдэг.

Төсөл хэрэгжүүлэгч:

“Хүдэр тамир” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ой мод бэлтгэл, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт хийх,

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар хот  мод боловсруулах үйлдвэрүүд, өөрийн болон бусад сумдын ард иргэдийн хэрэгцээнд мод зүсмэл материал нийлүүлдэг.

Ашиглалтанд орсон огноо:

2010.03.24

Төслийн хүчин чадал:

1500-2000 шоометр мод бэлтгэх

Ашиглалтанд орсноос хойш үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн:

8мян.м3 мод бэлтгэж, 5.1мян.м3 зүсмэл материал буюу  ойролцоогоор 790.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ:

2010 оны 01сарын 28-ны өдөх аймгийн БОАЖГ-р хийлгэсэн

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт:

2016 онд Гран-4 маркийн сүүлийн үеийн олон үйлдэлт  тавцант хөрөө 6 сая.төг

Зүсмэлийн Тайга-3 хөрөө рам 12000.0 мян.төг

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 3-р баг.Тус суманд  4250 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Дарханаас татсан 110КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0501, засмал замаас салаалсан 92км шинэ тавигдсан засмал замтай. 

Нийт ажилчид

13 инженер, техник, захиргааны ажилчид

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

Сумын  хэмжээнд жил бүр тогтмол зохион байгуулагддаг олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй сайн оролцож ирсэн.

 

4. “ШИНЭ БАДРАХ”

“Шинэ бадрах” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутагт байрлан үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх, байгалийн дагалт баялаг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага юм. Тус компани нь 2009 онд байгуулагдсан нийт 50 гаруй ажилтантай.Ойн мэргэжлийн байгууллагын эрхийг 2014 онд анх авсан.  Үйлдвэрлэлийн  зориулалтаар  2015 оноос мод бэлтгэж эхэлсэн. 2015 онд 500м3 2016 онд 500 м3 2017 онд 1500 м3 нарс бэлтгэсэн.

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Төсөл хэрэгжүүлэгч:

“Шинэ Бадрах” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ой мод бэлтгэл, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, 

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар, Дархан хот Сэлэнгэ аймаг сумдын ард иргэдийн хэрэгцээнд түлээний мод зүсмэл материал нийлүүлдэг.

Ашиглалтанд орсон огноо:

2005.11.22

Төслийн хүчин чадал:

2500 шоометр мод бэлтгэх

Ашиглалтанд орсноос хойш үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн:

10мян.м3 мод бэлтгэж, 6.4мян.м3 зүсмэл материал буюу 850 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ:

Сэлэнгэ аймаг БОАЖГ 2010он

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт:

2016онд мод тээврийн Зил-131 автомашиныг 25сая.төг

Зүсмэлийн Тайга-3 хөрөө рам 12000.0 мян.төг

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум.Тус аймгийн Түшиг суманд  15656 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Дарханаас татсан 110КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0501, засмал замаас салаалсан 92км шинэ тавигдсан засмал замтай. 

Нийт ажилчид

50 хүнтэй Үүнээс инженер, техник, захиргааны ажилчид

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

Түшиг сумын биеийн тамир спортын 2017 оны арга хэмжээг зохион байгуулах, спонсрлох . Түлхүүр гардуулах нөхцлөөр 2 байшин барьж хүлээлгэн өгөх,өвлийн нөөцөд 1000 боодол өвс өгөх, хүнсний ногооны зоорь барих, Сүхбаатар сумын иргэдийн түлээний хэрэгцээг хангах

 

5. “Сор хүдэр”

“Сор хүдэр” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт  мод бэлтгэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх ажил эрхлэх үйл ажиллагааг 2010 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа. Тус компани нь инженер техникийн болон үндсэн ажилтан 12 хүн тогтмол, ажлын ачаалал их үед туслах ажилтан 10 хүнийг түр хугацаагаар ажиллуулдаг. Үйлдвэрлэлийн болон Арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар жил бүр нарс,  хус модыг  200-500  м3 бэлтгэн Улаанбаатар хот  болон орон нутгийн ард иргэдийг түлээ, түлшний модоор ханган нийлүүлдэг

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Хэрэгжүүлэгч ААНБ

““Сор хүдэр” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ой мод бэлтгэл, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт хийх

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар хот  сум орон нутагт  зүсмэл материал, түлээ түлш нийлүүлдэг.

Ашиглалтанд орсон огноо:

2010 онд 

Төслийн хүчин чадал:

500 шоометр мод бэлтгэх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ:

Сэлэнгэ аймгийн БОГазар 2010 оны 01-26 өдөр

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалт:

2011 онд мод тээврийн ЗиЛ -131, Зүсмэлийн Тайга-4 хөрөө рам

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 1-р баг, Хэрийн гол 1342 га ой сан эзэмшдэг

Дэд бүтэц:

Төвийн  380КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0401, А0402 Засмал замаас 10 км сайжруулсан шороон замаар холбогдсон. 

Нийт ажилчид

12 инженер, техник, захиргааны ажилчид

 

6. “ХЯРААНЫ ХОНХОР”

“Хярааны хонхор” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  2-р багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэх, ойд цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх ажил эрхлэх үйл ажиллагааг 2009 онын 05 сарын 19-нд байгуулагдан   өнөөг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна.

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Хэрэгжүүлэгч ААНБ

““Хярааны хонхор” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар хот  болон бусад сумдыг мод модон материалаар хангадаг.

Ашиглалтанд орсон огноо:

2009

Төслийн хүчин чадал:

1000 шоометр мод бэлтгэх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ:

Сэлэнгэ аймгийн БОГазараар хийлгэсэн 2014,11,26

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 2 -р баг, 2 –р гудамж 04 тоот:  2111 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Төвийн цахилгаан дамжуулах шугаманд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0401, Засмал замаас 2 км сайжруулсан шороон замаар холбогдсон.

Нийт ажилчид

12 инженер, техник, захиргааны ажилчид

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

Сумын хэмжээнд урлаг уран сайханы арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. 9 өндөр настанд гарын бэлэг, Сургуульд модон бүтээгдэхүүн өгсөн, Сумын төв дэхь үерийн ус, хог хаягдалыг зайлуулсан.

 

 

7. “Ургамал дөрөө”

“Ургамал дөрөө”ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр  Бугант тосгонд мод бэлтгэх, ойд цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх ажил эрхлэх үйл ажиллагааг 2008 онд байгуулагдан 2013 оноос ойд арчилгаа, цэвэрлээгээ хийх мэргжлийн байгууллага болон өнөөг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Тус аж ахуйн нэгж нь 10 хүн тогтмол, 18 хүн түр ажилтнаар ажиллуулдаг. Арчилгаа  цэвэрлэгээний зориулалтаар жил бүр нарс,  хус модыг  500-1000 м3 бэлтгэн Улаанбаатар хот  болон сум орон нутгийн мод боловсруулах үйлдвэрүүд,   зүймэл хавтангийн үйлдвэрт зүсмэл материал нийлүүлдэг.

ААН-ийн талаарх товч мэдээлэл

Хэрэгжүүлэгч ААНБ

““Ургамал дөрөө” ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Ой мод бэлтгэл, ойдарчилгаа, цэвэрлэгээ хийх

Бүтээгдэхүүн ашиглагч:

Улаанбаатар хот  болон сум орон нутгийн мод боловсруулах үйлдвэрүүд,   зүймэл хавтангийн үйлдвэрт зүсмэл материал нийлүүлдэг.

Ашиглалтанд орсон огноо:

2013.

Төслийн хүчин чадал:

1000 шоометр мод бэлтгэх

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ:

Сэлэнгэ аймгийн БОГазар

Төсөл хэрэгжих газар нутаг:

Сэлэнгэ аймгийн Хүдэрсум1-р баг, 1685 га ойн санг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг.

Дэд бүтэц:

Төвийн 380КВТ-ын цахилгаан шугамд холбогдсон.

Зам харилцаа:

Төв замын сүлжээний хойд чиглэлийн А0401, А0402 Засмал замаас 10км сайжруулсан шороон замаар холбогдсон.

Нийт ажилчид

10 инженер, техник, захиргааны ажилчид

Олон нийтийн дунд зохион байгуулсан уулзалт, танилцуулга:

2017 онд Хүүхдийн тоглоомын талбай байгуулсан.