Ойн магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх сургалт

Ойн магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх сургалтанд урьж байна. Сонирхсон мэргэжилтэнүүд доорх майл (CV илгээх )болон утсаар холбоо барина уу 


Майл: [email protected], [email protected], [email protected]

Утас: 88119501, 99610240, 86689119

Ойн магадлан итгэмжлэлийн шинжээчид тавигдах шаардлагууд:

1. Ойн мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй  байх;

2. Ойн салбарт5-аас дээш жил ажилласан, ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээхталаархи ажлын туршлагатай байх;

3.Төрийн бус байгууллага болон төрийн захиргаа, олон улсын байгууллагад ойн чиглэлээр2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагай.

 

Түүний зэрэгцээ дараахи чиглэлийн судалгаа, мэдээлэл, мэдлэгтэй байвал зохино. Үүнд:

а/Монголын ойн салбарын түүхэн замнал, салбарын бүтэц зохион байгуулалт, ойн алба, ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудын талаар судалгаа, мэдээлэлтэй байх;

б/ Байгаль орчны болон Ойн тухай хууль тогтоомжийн өргөн хүрээний мэдлэгтэй байх;

в/Ойн тогтвортой менежментийн тухай болон Ойн менежментийн төлөвлөгөө, ойн аж ахуйн арга хэмжээний мэдлэг, туршлагай байх;

г/ ойг хамгаалах арга хэмжээ, ус, хөрсийг хамгаалах, ойн ашиглалтын үеийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэг, туршлагатай байх.