Ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх сургалт амжилттай боллоо.

Олон улсын магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх ажлын гол үндэс нь тухайн байгууллагын шаардлагыг хангасан үндэсний стандартыг боловсруулж, мөрдүүлэх явдал билээ. Энэхүү ажлын хүрээнд “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” “Олон улсын стандартын академи” хамтран зохион байгуулсан “Ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх” сэдэвт хоёрдахь удаагийн сургалт 2017.09.11-12 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сургалтыг Олон улсын сургагч багш, ахлах аудитор П.Тунгалаг, Менежментийн тогтолцооны олон улсын сургагч багш,БОМТ-ны ахлах аудитор  Г.Туул, ШУТИС-ын доктор профессор Ч.Ганбаатар, Ахлах шинжээч Ө.Болор удирдан зохион байгуулж нийт 12 хүнд шинжээчийн эрх олгон гэрчилгээ гардуулав.