Булган аймаг

"Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулахад ойн магадлан итгэмжлэлийн үзүүлэх нөлөө" сургалт семинар

БОАЖЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба ойн гол экосистемүүд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн БОАЖГ-тай хамтран “Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулахад ойн магадлан итгэмжлэлийн нөлөө” сургалт семинарыг 9 сарын 29 өдөр зохион байгуулж уг семинарт Булган аймгийн БОАЖГ-ын дарга төлөөлөгчид, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, ойн мэргэжлийн байгууллагын 27 байгууллага нийт 50 хүн оролцов.

Сургалт семинарыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын ойн тогтовортой менежментийн зөвлөл ТББ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлсэн. Сургалтанд дараах сэдвүүдээр илтгэл тавив. Үүнд:

·         Ойн магадлан итгэмжлэлийн тухай  (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын менежер О.Билгүүтэй)

·         Ойн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчин,  урамшуулал бий болгох, магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх гэрээний төслийн тухай (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын тэргүүн Л.Доржцэдэн)    

·         Ойн мэргэжлийн байгууллагуудад  магадлан итгэмжлэл явуулах шалгуур үзүүлэлт, үнэлэх арга зүй (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхзориг)   

·         Ойгоос мод бэлтгэх журам, ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт (БОАЖГ-ын дарга А.Гантөмөр)       

·         Ойн хөнөөлт шавж, ойг нөхөн сэргээлтийн тухай (БОАЖГ-ын дарга А.Гантөмөр)

·         Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай (Онцгой байдлын газар Х.Чинзориг)

·         Мод, модон материалын захын стандарт, хууль бус мод бэлтгэлийн тухай (МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын  байцаагч Ч.Цэвэлмаа)

·         Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай (МХГ-ын Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Д.Батболд)        

Сургалтын үеэр ойн аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид харилцан ярилцаж тулгараад буй асуудлын талаар чөлөөтэй хэлэлцсэн.