card

“Сэлэнгэ-Бугант” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр  Бугант тосгонд мод бэлтгэх, ойд цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх ажил эрхлэх үйл ажиллагааг 2000оноос өнөөг хүртэл тасралтгүй хийж гүйцэтгэж байна. Тус компани нь 1926 онд байгуулагдсан Ерөөгийн модон  заводын үргэлжлэл болон ажиллаж байгаад 2000 онд   “Сэлэнгэ-Бугант” ХХК  болж ажилласан, инженер техникийн 20-30 хүн тогтмол, ойжуулалтын ажлын үед 10-15 хүн түр ажилтнаар ажиллуулдаг. Үйлдвэрлэлийн болон цэвэрлэгээний зориулалтаар жил бүр нарс, шинэс, хус модыг  1500-2000 м3 бэлтгэн Улаанбаатар хот  бусад аймгуудын мод боловсруулах үйлдвэрүүдэд болон Бугант группийн зүймэл хавтангийн үйлдвэрт зүсмэл материал нийлүүлдэг. Мод бэлтгэх боловсруулахаас гадна өөрийн мод үржүүлгийн газарт нарс, шинэс, монос, гүйлс, чацаргана, хайлаасийг үрээр тарьж жил бүр 1-2 настай тарьц 3сая ширхгийг бойжуулан өөрийн хэрэгцээг хангахасс гадна ойжуулалт хийдэг хувь хүн ААН-д нийлүүлж байна. Жил бүр өөрийн болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 850-900 га талбайд ойжуулалтын ажлыг гүйцэтгэж ирсэн.

Мод бэлтгэл тээвэрлэх ажилд  МАЗ-509, МАЗ-5434 автомашин, ТТ-4, ТДТ-55 трактор, ЛТ-65 эрүүт ачигч, зүсмэл үйлдвэрлэлд Р-63 хөрөө рам,Тайга-4 туузан хөрөө рам ажиллуулдаг.