card

Магадлан итгэмжлэл хийлгэсэн “УБЦО” ХХК-нь 1997 онд үүсэн байгуулагдсан ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх чиглэлээр ажилладаг ойн мэргэжлийн байгууллага  байна. Засаг захиргааны хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар тус компани жилд 1900м3 мод бэлтгэх хүчин чадалтай, 30-40га талбайд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх тарьц суулгацын нөөцтэй. 11 үндсэн ажилчинтай бөгөөд 34-40 хүнийг урт богино хугацаагаар гэрээгээр авч ажиллуулдаг. Түнхэлийн голын Буянтын аманд 5997га ойн санг гэрээгээр эзэмшдэг.  Эзэмшиж байгаа ойн сандаа 3 жил тутамд ойн менежментийн төлөвлөгөө гаргаж баримтлан ажилладаг. Эзэмшил ойд ГОУХАН-ийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” хөтөлбөрөөс сургалтын бааз байгуулж МСҮТ-ийн оюутануудад ойжуулалт, арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх дадлага хийлгэдэг байна. 2.2м3 хуснаас 250кг хусны нүүрс гаргах хүчин чадалтай 2 зуух суурилуулсан.  Хусны нүүрс гаргах зуухыг төслөөс суурилуулсан бөгөөд гаргасан нүүрсийг борлуулах асуудлыг  “УБЦО” ХХК хариуцдаг байна.