card

Эрхэм зорилго

Эрхэм зорилго нь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамтын менежментийг бий болгох ойн магадлан итгэмжлэлийг хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны гол зорилт

Монголын Ойн Тогтвортой Менежментийн Зөвлөл нь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ойн тогтвортой менежментийг сайжруулж магадлан итгэмжлэлийг хөгжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.

Танилцуулга

Монгол улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам , Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба ойн гол экосистемүүд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” хөтөлбөр нь 2012 оноос хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөр нь 4 зорилт дэвшүүлж байгаагийн нэг нь “Ойн мэргэжлийн байгууллагуудын магадлан итгэмжлэл” юм. Уг хөтөлбөр нь  Германы Хессен Форст байгуулагатай гэрээ байгуулан тэдний дэмжлэг оролцоотойгоор “Ойн мэргэжлийн байгууллагуудын магадлан итгэмжлэл”-ийг манай улсад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ.

“Биологийн олон янз байдал ба ойн гол экосистемүүд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” хөтөлбөр нь Монгол улсад ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх,  ойг хамгаалах, зохистой  ашиглах ажлыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх гол стратегийн нэг бол сайн дурын үндсэн дээр ОМБ-уудыг магадлан итгэмжлэлд хамруулж, ойн салбарын ажлын чанар, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах явдал гэж үзжээ.

Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” нийгэмд үйлчлэх ТББ-ыг санаачлагчдын 2015 оны 3 дугаар сарын 19-ний хуралдаанаар удирдах зөвлөлийг  11 хүний бүрэлдэхүүтэй баталж, тус байгууллагын тэргүүнээр Л.Доржцэдэнг сонгосон билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим удирдах зөвлөлийн гишүүдийн эрхэлж байсан ажилд өөрчлөлт орсон тул Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний хуралдаанаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулсан байна.

”Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Н.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Д.Энхбаяр, Ойн судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Ч.Ганбаатар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн зөвлөх багш Д.Энхсайхан, Монголын ой модны салбарын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Л. Доржцэдэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хэлтсийн дарга Д. Цэрэндаш, Монголын ойчид, ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Маамуу, Ойн нөхөрлөлийн холбооны тэргүүн Ж.Нацагдорж, ШУТИС-ын багш Ч. Ганбаатар, "Эм Си Лог Хаус ХХК-ны захирал С.Батсүх, Ойн салбарын ахмадын төлөөлөл Ш. Болд нар ажиллаж байна.

Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн 2015 оны 8 сарын 21-ны өдрийн хуралдааны 3 дугаар тогтоолоор тус байгууллагын гүйцэтгэх захирлаар Даланбаяр овогтой Мөнхзоригийг сонгон ажиллуулж байна.

Ойн хуулийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, ойг хамгаалах, зохистой ашиглах ойн менежментийг хөгжүүлэх, ойн магадлан итгэмжлэх үйл ажиллагааг дэмжих сургалт сурталчилгаа явуулах, мэдээлэл түгээх, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа явуулах Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.