Үйл ажиллагааны тайлан

2014-2015 онуудад БОНХАЖЯам, ГТХАН-ийн хамтарсан ажлын хэсэгт оролцож Монгол орны ойн мэргэжлийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлийн системд хамруулан оролцуулах, бэлтгэл ажлыг хангах тэдгээрийг ямар шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулж болох ажлуудыг өнөөгийн ойн байгууллагуудын техник технологийн бодит байдалд тулгуурлан боловсруулах зорилгоор Герман улсаас уригдан ирсэн мэргэжилтэний хамт 2 удаагийн тус бүр 14 хоногийн томилолтоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл, Ерөө, Бугант, Хүдэр, Булган аймгийн Хялганат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт Биндэр, Төв аймгийн Багануур, Мөнгөнморьт, Батсүмбэр сумдад ажиллаж байгаа ойн мэргэжлийн байгууллагуудад ажиллав.