СЭЛЭНГЭ АЙМАГТ “ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДВАРЖУУЛАХ НЬ”СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ АЖЛЫН ТАЙЛАН

2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр

Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд “Магадлан итгэмжлэлийн чиглэлээр 3 аймагт сургалт, семинар зохион байгуулна” гэж тусгагдсаны дагуу 5 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагт “Ойн мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулах нь ” сэдэвт сургалт семинарыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын ойн тогтовортой менежментийн зөвлөл ТББ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь”II хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хөтөлбөрийн /хавсралт 1/ дагуу хамтран зохион байгуулав. Уг сургалт семинарт нийт 71 хүн оролцсоны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын газар, зарим Сумын засаг дарга, сумдын Сум дундын Ойн ангийн удирдлага, инженер 20, Сэлэнгэ аймгийн 13 сумын ойн мэргэжлийн 51 байгууллагын удирдлагууд оролцлоо. Оролцогчдын нэрсийг хавсралт 2-т  харуулав.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогтой уулзаж, сургалт семинарын зорилго, ойн магадлан итгэмжлэл, магадлан итгэмжлэлд хамрагдсан ойн мэргэжлийн байгууллагуудад үзүүлэх хөнгөлөлт урамшууллын тухай танилцуулав. Энэ уулзалтанд Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар, Ерөө бүсийн Сум дундын Ойн ангийн дарга С.Бат-Амгалан нарыг оролцуулав. Тэрээр ойн магадлан итгэмжлэлийн сургалт семинар нь ойн мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглээд Аймаг, сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн “Магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.   

Сургалт семинар батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдаж, хурлын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн  Миний монгол телевиз, TV 9 ээр сурталчилж, ойн магадлан итгэмжлэл, түүний эрх зүйн орчин, магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагуудад орон нутгийн төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх талаар ярилцлага өгөв. Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог,  МОТМЗТББ-ын удирдлага Л.Доржцэдэн, Д.Мөнхзориг нар 2016 онд магадлан итгэмжлэгдсэн Сэлэнгэ Бугант ХХК-ны захирал Л.Гандөш, Буян-Од ХХК-ны захирал В.Буянтогтох, Хангайн бүргэд  ХХК-ны захирал Л.Тлейберд, УВЦО ХХК-ны захирал Ц.Баасансүрэн нарт ойн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулав..

Сургалт семинарт оролцогчид сургалт семинарын явцад ойн магадлан итгэмжлэлийн тухай зохих хэмжээний ойлголттой болсон тухай санал бодлоо хэлж, ойн магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтээ илэрхийлж байлаа. Сургалт семинарын  явцад оролцогчдоос зарим асуулт гарч, дор бүр нь дэлгэрэнгүй хариуг өгөв.Тухайлбал Хүдэр сумын Хүдэртэйн буян ХХК-ны захирал Пүрэврэнцэн ойн магадлан итгэмжлэлийн орон нутгийн эрслийн, Мандал сумын Мортир ХХК-ны захирал Т.Дорж ойн магадлан итгэмжлэлийн төлбөрийн талаар асууж тодруулав. МОТМЗТББ-ын удирдлага Л.Доржцэдэн, Д.Мөнхзориг нар эдгээр асуултанд дэлгэрэнгүй хариу өгөв.

 “Магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний төслийг хавсралт 3, сургалт семинарт ойн магадлан итгэмжлэлийн талаар тавигдсан  илтгэлүүдийг хавсралт 4 /Ойн магадлан итгэмжлэл, шалгуур үзүүлэлтийн тухай, Ойн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчин,  урамшуулал бий болгох тухай, Ойн мэргэжлийн байгууллагуудад магадлан итгэмжлэл явуулсан ажлын  үр дүн, санал, зөвлөмж, Ойн магадлан итгэмжлэлд хамрагдсан ойн мэргэжлийн зарим байгууллагын  туршлага, санал, зөвлөмж/ тус тус хавсаргав.

 

 

Сургалт семинарын тайланг бэлтгэсэн                                  Л.Доржцэдэн