ХЭНТИЙ АЙМАГ БИНДЭР СУМ “МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДВАРЖУУЛАХАД ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН  ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДЭВТ СУРГАЛТ

Сургалт семинарыг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Биндэр ой” СДОА, Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” II хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Семинарыг 10 сарын 06 өдөр зохион байгуулж уг семинарт Хэнтий аймгийн Биндэр сумын БОАЖГ-ын дарга төлөөлөгчид, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, ойн мэргэжлийн байгууллагууд, нийт 30 хүн  оролцов. Сургалтанд тавигдсан илтгэлүүд

  1. Ойн магадлан итгэмжлэлийн тухай  (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын менежер О.Билгүүтэй)
  2. Ойн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчин,  урамшуулал бий болгох, магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх гэрээний төслийн тухай (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын тэргүүн Л.Доржцэдэн)    
  3. Ойн мэргэжлийн байгууллагуудад  магадлан итгэмжлэл явуулах шалгуур үзүүлэлт, үнэлэх арга зүй (Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхзориг)   
  4. Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн  танилцуулга (Хэнтий аймгийн МХГ-ын Байгаль орчны улсын хяналтын байцаагч С.Амгаланбаатар)
  5. “Биндэр ой” СДОА-ын хариуцсан сумдын мод бэлтгэлийн өнөөгийн байдал, Ойн мэргэжлийн байгууллагуудын чадавхийн түвшин, техник тоног төхөөрөмж, боловсон хүчний судалгаа, мод бэлтгэлийн талбай тусгаарлалтанд тулгамдаж буй асуудал цаашдын зорилт (“Биндэр ой” СДОА-ын дарга Г.Даваажаргал)
  6. Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын мод бэлтгэлийн өнөөгийн байдал, ойн мэргэжлийн байгууллагуудын чадавхийн түвшин, техник тоног төхөөрөмж, боловсон хүчний судалгаа (“Хэнтий шинэс” СДОА-ын дарга Г.Мөнх-Оргил)
  7. Батширээт сумын мод бэлтгэлийн өнөөгийн байдал, Ойн мэргэжлийн байгууллагуудын чадавхийн түвшин, боловсон хүчний судалгаа (Батширээт СДОА-ын дарга Л.Энхтөвшин)
  8. Цэнхэрмандал сумын мод бэлтгэлийн өнөөгийн байдал, Ойн мэргэжлийн байгууллагуудын чадавхийн түвшин, боловсон хүчний судалгаа (Цэнхэрмандал сумын ойн ангийн дарга Д.Ганбаатар)

Сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн ба оролцогчид идэвхитэй асуулт хариултад оролцож ойн итгэмжлэлийн талаар нээлттэй хэлэлцэж хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.