“ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ”

“ОЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ”СЭДЭВТ ҮНДЭСНИЙ СЕМИНАР

Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” II хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Үндэсний семинарыг 2017 оны 12-р сарын 6-ны өдрийн 09:00–17:00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хурлын танхимд зохион байгуулав.

Семинарын үед тавигдсан илтгэлүүд:

  • Д.Мөнхзориг.ТББ-ын гүйцэтгэх захирал: Ойн салбарт магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын ололт, дутагдал,  цаашдын зорилтын тухай
  • М. Сэргэлэн ГОУХАН: Ойн магадлан итгэмжлэлийг Монгол улсад нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлууд
  • Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл Б. Алтанчимэг: Монгол улсын боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчин, тогтолцоо, шалгуур үзүүлэлт
  • Л.Доржцэдэн ТББ-ын тэргүүн: Ойн магадлан итгэмжлэлийн оролцогч талууд, тэдгээрийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний тухай

Үдээс хойших семинарын үйл ажиллагааг танилцуулж, бүлэгт хуваах

  1. Бүлэг. Ойн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчин, урамшууллын тогтолцоо (Чиглүүлэгч Л.Доржцэдэн ТББ-ын тэргүүн)
  2. Бүлэг. Ойн магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт, үнэлэх арга зүй (Чиглүүлэгч О.Билгүүтэй.ТББ-ын менежер)
  3. Ойн магадлан итгэмжлэлийн журмууд (Чиглүүлэгч Д.Мөнхзориг. ТББ-ын гүйцэтгэх захирал)

Семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн ба оролцогчид идэвхитэй асуулт хариултад оролцож ойн итгэмжлэлийн талаар нээлттэй ярилцан, санал зөвлгөө, шүүмжтэй талуудыг хэлэлцсэн.