Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын 2017 оны ажлын тайлан

ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөр нь Үндэсний магадлан итгэмжлэлийн загварыг бий болгох, санал санаачлагыг дэмжин ажиллаж байна.  “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл“ ТББ нь 2017 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  • Чадварлаг шинжээчдийг бэлтгэх зорилгоор МОТМЗ нь 10 сард Улаанбаатар хотод шинжээчдийн сургалт зохион байгуулж 12 мэргэжилтэнд шинжээчийн батламж олгов.
  •  Нийт 7 ойн  мэргэжлийн байгууллагыг магадлан итгэмжлэлд хамруулсны дээр өмнөх жилийн итгэмжлэгдсэн 4 ойн мэргэжлийн байгууллагуудын ахиц дэвшлийн тайланг хүлээн авч  зөвлөгөө өгч ажиллав.
  • Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн БОАЖГ, сумдын удирдлагуудтай хамтарсан гэрээ байгуулж ААН-үүд өөрийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх боломж бий болгох  арга хэмжээ авав.
  • Ойн магадлан итгэмжлэлийг олон нийтэд сурталчлах зорилгоор www.forest.mn цахим хуудсыг бий болгож, мэдээ мэдээлэл тогтмол оруулан ажиллуулж байна.
  • Ойн магадлан итгэмжлэлийн зорилго, үр ашгийг сурталчилсан богино хэмжээний кино хийж олон нийтийн телевизээр гаргасан.  
  • Ойн тогтвортой менежмент, магадлан итгэмжлэлийн талаар 3 аймагт сургалт семинар зохион байгуулав.
  • Ойн магадлан итгэмжлэл, түүнтэй холбоотой асуудлуудаар Монголын өдөр тутмын сонин “Өнөөдөр” сонинд ярилцлага өгсөн.

Бүсийн сургалт семинар зохион байгуулах явцад орон нутгийн иргэд болон ойн мэргэжлийн байгууллагууд ойн магадлан итгэмжлэлийн талаар тодорхой ойлголт авах  сонирхол их байсан нь ОМИ талаар илүү их мэдээ мэдээлэл хүргэх шаардлагатай байгааг харуулж байна. 2017 онд Сэлэнгэ аймгийн 7 ойн мэргэжлийн байгууллага итгэмжлэлд хамрагдлаа. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад Төрөөс үзүүлэх урамшуулал, хөнгөлөлт тодорхой болбол ойн мэргэжлийн байгууллагууд итгэмжлэлд өргөнөөр хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр ОМИ хэмээх ойлголт Монголд анхан шатандаа хөгжиж байгаа боловч бүсийн сургалт, итгэмжлэлийн үр дүнгээс үзэхэд  ОМИ нь Монголын ойн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох нь харагдаж байна.

Тайланг бүрэн эхээр нь дараах холбоосоор татаж авна уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/213/files/MSFM%20annual%20report%202017%20MON.pdf