card

 ОЙ БА МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИНЖЕНЕР МЕХАНИК

 

 

ЧҮЛТЭМ ГАНБААТАР

"Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл"                         ТББ-ын УЗ-ын гишүүн

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Чүлтэмийн Ганбаатар нь 1962 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багт төрсөн.

       Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажиллахдаа мод бэлтгэлсэн талбайг ойжуулах техник, технологийн сонголт хийх, мод үржүүлгийн ажлыг өөрийн оронд механикжуулах судалгааг гүйцэтгэж ирсэн.

УР ЧАДВАР

БОЛОВСРОЛ

  • Белорусийн технологийн их сургуулийг 1980-1985 онд Ойн ба мод боловсруулах үйлдвэрлэлийн инженер механик мэргэжлээр,
  • Монгол улсын Техникийн их сургуулийн докторантурт Ойн аж ахуй, мод бэлтгэлийн технологи мэргэжлээр суралцаж “Шилмүүст модны тарьцны хучаасыг зайлуулах ажлыг механикжуулах боломжийн судалгаа, боловсруулалт” сэдвээр доктор /Ph.D/- зэрэг 2000 онд хамгаалсан.               

АЖИЛЛАСАН ТУРШЛАГА

  • ШУТИС, ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн багийн тэргүүлэх профессор, салбарын эрхлэгч 2002 оноос одоо хүртэл

  • 1998 - 2002 он ТИС-ийн Мод боловсруулах үйлдвэрлэлийн тэнхимд багш, ахлах багш

  • 1997-1998 он ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд ЭША

  • 1994-1997 он БОЯ-ны Ой ан судлалын хүрээлэнд ЭША

  • 1991- 1994 он Хэнтийн аймгийн “Шинэс” ББК-ийн захирал

  • 1989-1991 он Хэнтий аймгийн Батширээтийн аймаг дундын модны үйлдвэрт ерөнхий инженер

  • 1985-1989 он Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд засварчин, мастер, цехийн дарга, ерөнхий инженер


ХОЛБОО БАРИХ

Самбуугийн гудамж 13-2 Глобал бизнес төв 403 тоот Чингэлтэй дүүрэг 4-р хороо Улаанбаатар хот